Filed under: 1 | Leave a Comment »
Та миний блогт оруулах зүйлийн талаар саналаа өгч болно шүү, Баярлалаа
Just in case :)
Аар саар боловч, алдаа гаргавал өндөр хариуцлагатай ажилбарууд гэрээ байгуулах үед гарч байдаг.
1. Хэлэлцээр хийх явцад үргэлж уулзалтын тэмдэглэл хөтөлж, байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулан баримтжуулж байх. Гэрээ байгуулах талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх, хэн санал гаргаж, хэн саналыг хүлээн зөвшөөрсөн, талуудын зөвшилцөлд хүрсэн эсэх, гэрээний гол нөхцөл юу болохыг эндээс тодорхойлж болно.
2. Дараа нь гэрээний төсөл бэлтгэхдээ нөгөө талын хуульч, нягтлан бодогч, эрх бүхий этгээдтэй заавал хамтарч ажиллах хэрэгтэй.
3. Талууд эрх тэгш байх зарчмыг байнга баримтлах. Зөвхөн өөрийн талыг хамгаалах нөхцөлүүд их тусгаж, нөгөө талд байнга анз, хүү, торгууль ногдуулаад байж болохгүй. Өөрсдөө ч бас хариуцлага хүлээж чадна гэдгээ гэрээндээ тусгах нь чухал.
4. Гэрээ хэрэгжүүлэх явцад Талууд алдаа гаргахгүй тохиолдол ховор. Аль нэг тал үүргээ биелүүлж чадахгүй болсон үед ядаж 1 удаа боломж олгохоор зохицуулалт оруулж өгөх хэрэгтэй. Ийм эрсдлийг аль ч тал дотроо тооцоолсон байвал зохино.
5. Гэрээний талуудын эрх, үүрэг тодорхой бус, биелүүлэх хугацаа, газар, талууд хоорондоо мэдэгдэх арга зам, төлбөрийн нөхцөл, хэн ямар зардлыг хариуцах зэрэг нөхцөл дутуу тодорхойлогдсоноос гэрээнд цоорхой гардаг.
6. Хэт урт өгүүлбэр, хоёрдмол утгатай үг, уран яруу үг хэллэг хэрэглэхгүй байх. Худалдааны менежер, нягтлан бодогч, багш, хуульч, энгийн иргэн, хэн ч уншаад утгыг шууд ойлгохуйц үг, өгүүлбэр байх нь зөв. Олон хүнд уншуулах нь хэзээд зөв байдаг.
7. Гэрээ байгуулах, гэрээний эрх, үүрэг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг гэрээнд заавал тусгаж өгөх. Бид төлөөлөх эрхгүй этгээдүүдийг гэрээний хэрэгжилтэнд байнга оролцуулж байдаг.
8. Маргаан үүсэх бүр шүүхэд очих шаардлагатай юу, гүй юу? Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцож байх нь зүйтэй. Гэрээний үүргээ зөрчсөн тал нь зардлаа нөхөн төлөхөөр тохиролцвол арбитрын зардлаас айх аюулгүй болно.
Filed under: Гэрээ | Leave a Comment »
Ажлын байрны тодорхойлолт
Нэг уншигчийн хүсэлтээр барилгын ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолт орууллаа.
Жаахан эртнийх, гэхдээ өөрсдийнхөө ажлын хэрэгцээнд тохируулаад засч янзлаарай.
………….
Ерөнхий захирлын …. оны
…. тоот тушаалын хавсралт ….
АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
“А” Нийтлэг үндэслэл
| Байгууллагын нэр | Нэгжийн нэр | |||
Барилга ашиглалтын алба |
||||
| Ажлын байрны нэр | Ангилал | Зэрэглэл | Дугаар | |
| Барилга ашиглалтын албаны инженер | ||||
| Шууд харъяалагдах албан тушаалтан | Шууд харъяалах албан тушаал | |||
| Слесарь, цахилгаанчин, засварчин мужаан | ||||
| Ажлын байрны зорилго | - ….ийн хэвийн үйл ажиллагааг явуулахад сантехник, цахилгаан засварын доголдолгүй ажиллах | |||
| Албан тушаалын үндсэн чиг үүрэг | - ….ийн сантехник, цахилгаан, засварын ажилай холбоотой бүхийл үйл ажиллагаанд өөрийн шууд харъяанд ажилладаг ажиллагсдын удирдан зохион байгуулах | |||
“Б” Ажлын байрны гол үйл ажиллагаа
| Гол үйл ажиллагаа |
- ээлжийн слесарийн ажилтай өдөр бүр танилцан, объектод өөрийн биеэр тойрон үзлэг хийж, барилга засвар, мужаан, сантехник, цахилгааны чиглэлээр хийх засвар үйлчилгээний ажлын жагсаалт гаргах - засварын төсөв хийж засварын ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй хийж гүйцэтгэнэ. Гадны гүйцэтгэгч байгууллагаар засвар хийлгэх тохиолдолд захиалагчийн хяналтыг тавьж, зураг төсвийн дагуу чанар сайтай гүйцэтгүүлэх асуудлыг хариуцах - хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг талаар өдөр тутмын зааварчилгаа тогтмол өгч осол зөрчилгүй ажиллуулах - зарцуулсан ба дамжуулан түгээсэн ус, цахилгаан, сэлбэг материалын тооцоог сар бүрээр гарган статистик тооцоотой ажиллах - сэлбэг материал, ус цахилгааныг арвилан хэмнэж багаж хэрэгсэл, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулж хамгаалж ажиллах - амрагчдад цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг зөв ашиглах өрөө тасалгаандаа эмх цэгц дэг журамтай байх талаар санамж өгч байх
|
|
| Харилцах объект /хүрээ, уялдаа, холбоо/ | ||
| А. Байгууллагын дотор | Б. Гадна талд | |
| Бүх хэсэг салбар
|
харилцагч байгууллагууд | |
“В” Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл
|
Ерөнхий шаардлага |
Боловсрол |
Дээд боловсрол |
||
|
Мэргэжлийн бэлтгэл |
- сантехникийн, барилгын инженер мэргэжил | |||
|
Туршлага |
- сантехникийн ажлын дадлага туршлагатай | |||
Тусгай шаардлага |
||||
|
Ажлын байрны нөөц хэрэгсэл |
Ажлын байр |
- ширээ сандал, компьютер, хэвлэгч, мэдээ тайлан боловсруулах маягт, тооны машин, бичгийн хэрэгсэл
|
||
|
Ажлын байрны хариуцлага |
Хөдөлмөрийн хууль тогтоомжид тодорхойлогдсон болон хөдөлмөрийн гэрээгээр тохирч тогтоосон хууль зүйн хариуцлага хүлээнэ
. |
|||
|
Үндэслэл:
… ийн үндсэн чиг үүрэг |
Он сар өдөр
|
Зөвшөөрсөн:
|
||
Filed under: 1 | Leave a Comment »
Төрийн албаны шалгалтын хэдхэн тест
Шалгалтын тестийн номы нь олж чадахгүй байгаа нэг хүнд тус болох гээд би энийг нэг вебсайтаас татаж авсан юм. Мессеж бичиж төлбөрий нь төлөөд татаж авсан чинь, юу вэ, аймшгийн юм байдаг байна шд. Уншихад төвөгтэй, сканердсан, тэгээд дутуу хагас…
Уур хүрээд хүмүүсийг ийм юм үнэ төлж битгий аваасай гэсэндээ үнэгүй татахаар блогтоо тавьчихъя. Яадаг юм, тээ?
Filed under: Ангилагдаагүй | 1 Comment »
Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтын асуулт – 2009
Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт (2009)-ын асуултууд.
Анхаарах зүйл:
1. Тестын агуулга энэхүү асуултын хүрээнд багтана.
2. Амаар авах шалгалт нь мөн энэ асуултаас халихгүй.
3. Тестийг бөглөхдөө тавигдсан асуултаа юуны түрүүн анхаарч үзнэ үү!
4. Тодруулан асуух з үйлээ шалгаруулалтанд бэлтгэх хичээлийн үед анхаарна уу!
Та бүхэнд амжилт хүсье. Read more »
Filed under: Ангилагдаагүй | Tagged: хуульч, өмгөөлөгч | Leave a Comment »
Монгол Улсын хуулиуд – татаж авахаар
Легалинфо маш удаан ачаалладаг болохоор байн байн орж хууль үзэхэд хэцүү. Тэгэхлээр бүгдийг нь нэг дор татаж авахаар оруулчихъя гэж бодлоо. Олон хүнд хэрэг болно доо. Олон ч хүний цаг хэмнэнэ.
Энд 290 хууль орсон /Нэг удаагийн зохицуулалттай болон татваруудаас чөлөөлдөг мэтийн хуулиудыг оруулаагүй/ болно.
Filed under: Ангилагдаагүй | 7 Comments »
Гэмт хэргүүд: Эрүүгийн хуулийн 150
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл.
Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
150.2.Энэ хэргийг давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Дээрх зүйлээр зүйлчлэгдсэн олны танил хэргүүд
1.Б.Энхбат – ЭХ 150.3 Read more »
Filed under: Гэмт хэргүүд | Leave a Comment »
Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээний жагсаалт
Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээний жагсаалт, тэдгээрийг хаанаас хэрхэн авах талаарх нэг товхимол оруулж байна. Зарим нэг өөрчлөгдсөн зүйл байгаа ч ер нь л их хэрэг болдог юм байна лээ. Татах: http://www.4shared.com/document/Y2aE1gbP/tusgai_zuvshuurul.html
Filed under: Захиргааны эрх зүй | 8 Comments »
Кирилл үсэг танигдахгүй байвал…
Хэрвээ таны компьютерт энэхүү Англи Улсын тугтай фонт суусан байвал албан хэргийн стандарт бус фонт ашиглаж байна гэсэн үг. Иймээс хамгийн эхлээд энэ програмыг устгах хэрэгтэй.

Харин энэ бол Юникодлогдсон фонт. Үүнийг бүх нийтээрээ ашиглавал үсгийн фонт танигдахгүй байдаг асуудал гарахгүй болно. Энэ нь ямар ч компьютерт ижилхэн танигдана. Мөн Микрософт Оффис дээр цаанаасаа суугдсан байдаг юм. Тиймээс бид нэмэгдэл Monkey гэх мэт үсгийн фонтны програм нэмж суулгах ямар ч шаардлагагүй.
Анхнаасаа дээрх фонтыг буюу Arial, Times New Roman фонт ашигласан бол үсэг танигдахгүй байх асуудал гарахгүй. Харин Arial mon, Times new roman mon гэх мэт фонтуудыг хольж бичвэл зарим үсгүүд танигдахгүй байдаг тул тухайн файлыг Юникодлох шаардлагатай.
Энэ бол Unicode руу хөрвүүлэгч юм. Татаж авахыг хүсвэл энд дар
Файлыг Unicode руу хөрвүүлэхдээ Word Office 2007 програмын Add-ins цэс рүү ороод
товчлуурыг дараад нээгдэх цонхны Proceed товчийг дарж хөрвүүлэлт хийгдэнэ.
Илүү дэлгэрэнгүйг эх сурвалжаас нь: http://www.archives.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=340&Itemid=330
Filed under: Ангилагдаагүй | 4 Comments »
Захиргааны эрх зүй, ЗПЭЗ – сорилго 2008
Хуульчийн сорилгын хураамжаас оруулж байна. Гэхдээ зөвхөн 2008 онд захиргааны болон процессын эрх зүйн тестэд нэмэгдэж Read more »
Filed under: Захиргааны эрх зүй | Tagged: хуульч | Leave a Comment »
