Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтын асуулт – 2009   Leave a comment

Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт (2009)-ын асуултууд.
Анхаарах зүйл:
1. Тестын агуулга энэхүү асуултын хүрээнд багтана.
2. Амаар авах шалгалт нь мөн энэ асуултаас халихгүй.
3. Тестийг бөглөхдөө тавигдсан асуултаа юуны түрүүн анхаарч үзнэ үү!
4. Тодруулан асуух з үйлээ шалгаруулалтанд бэлтгэх хичээлийн үед анхаарна уу!
Та бүхэнд амжилт хүсье.

1. Өмгөөлөл

2. Монголын өмгөөлөгчдийн Холбооны удирдлага, зохион байгуулалт, бүтэц
3. Холбооны ерөнхийлөгчийн эрх, үүрэг
4. Холбооны удирдах зевлөлийн эрх, үүрэг
5. Сахилгын хороо
6. Хянан шалгагчдын зөвлөл
7. Мэргэжлийн хороо
8. Холбооны аймаг, нийслэлийн салбар зөвлөл
9. Өмгөөлөгчдийн бүрэн эрх
10. Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хүлээх үүрэг
11. Өмгөөллийн үйл ажиллагааны зарчим
12. Өмгөөллийн үйл ажиллагааны төрөл
13. Өмгөөлөгч
14. Өмгөөллийн нууц
15. Өмгөөллийн үйл ажиллагааны баталгаа
16. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөерөл
17. Өмгөөлөгчийн хариуцлага, хариуцлагын даатгал
18. Өмгөөллийн үйлчилгээний хелс

2.Төр, эрх зүйн онолын асуултууд

1. Төрийн үндсэн шинжийг тодорхойлох нь
2. Төрийн байгууламжийн хэлбэр
3. Эрх зүйт төрийн үндсэн зарчмууд
4. Терийн бүрэн эрхт байдлын шалгуур шинжүүд
5. Эрх зүйт төрийн үндсэн зарчмууд
6. Төр ба иргэн харилцан үүрэг хүлээх зарчмын дагуу тер нь иргэнийхээ өмнө хүлээх үүрэг
7. Эрх мэдэл хуваарилах онолын мөн чанар, тодорхойлох шинж
8. Төрийн механизм ба төрийн аппарат хоёрын ялгаа
9. Төрийн хөгжлийн тухай формацын онолд үечлэл, үе шатыг хэрхэн авч үздэг тухай
10. “Төр” ба “Улс” гэсэн хоёр ойлголтын үндсэн ба утгын ялгааг тодорхойлох
11. Эрх зүйн ойлголтыг эдүгээ хүлээн зевшөөрөгдсөн түвшинд хэрхэн тодорхойлох вэ?
12. Шүүхийн прецедент гэж юуг хэлэх вэ?
13. Эрх зүйн компромисс
14. Эрх зүйн зориулалт юуг илэрхийлэх вэ?
15. Ашиг сонирхол ба эрх ашгийн ялгаа, онцлогийг мөн чанар, шинжээр нь тодорхойл
16. Эрх зүйн хэм хэмжээний гадаад хэлбэрт юуг оруулдаг вэ?
17. Хэм хэмжээ тогтоогоогүй эрх зүйн акт гэж юуг хэлэх вэ?
18. Субьектив эрхийн илрэх хэлбэрийг тодорхойлох
19. Хууль зүйн фактын бүтцийг бүрэлдэхүүн хэсгээр нь ангилан тодорхойлох
20. Гэмт хэрэг ба захиргааны зөрчлийн хоорондох ялгааны шалгуур
21. Эрх зүйн анхдагч хийдэл ба эрх зүйн дамжмал хийдэл, тэдгээрийн ялгааг тодорхойл
22. Хууль зүйн хариуцлагын агуулгыг тодорхойлно уу?
23. Эрх зүйн үйлчлэх цаг хугацаа, журам
24. Эрх зүйг хэрэгжүүлэх гэж юу вэ? Ямар хэлбэрээр илэрдэг вэ?
25. Эрх зүйг хэрэглэх үе шатыг нэрлэнэ үү
26. Дэлхийн эрх зүйн систем, ангилал, онцлог
27. Монгол улсын эрх зүйн системийн онцлогийг тодорхойлох
28. Эрх зүйн зохицуулалтын механизм, туүний бүрэлдэхүүн хэсэг
29. Эрх зүйг тайлбарлах арга, хэлбэрүүдийг тодорхойлох

3. Төрийн эрх зүй

1. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг журамласны ач холбогдлыг тодорхойлно уу?
2. 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлал
3. Нийгмийн байгууллын үндсүүдийг нэрлэж, тайлбарлах
4. Төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх зарчмын агуулгыг тайлбарлах
5. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжид хуваагддагийн учир, ямар ямар нэгж байдаг тухай
6. Иргэнд ямар төрлийн газрыг өмчлүүлэхгүй вэ?
7. Иргэний өмчилж авсан газрыг төр эгүүлэн авч болох уу?
8. Иргэний өмчилж авсан газрыг төр хураан авч болох уу?
9. Иргэний туурвисан оюуны үнэт зүйлс зохиогч болон улсад ямар хамааралтай вэ?
10. Гадаадын иргэнд газрыг өмчлүүлж болох уу?
11. Хуулийн этгээдэд газрыг өмчлүүлж болох уу?
12. Үндсэн хууль яагаад хууль зүйн дээд хүчин чадалтай байдаг вэ?
13. Үндсэн хуулийн тодорхойлолт
14. Үндсэн хууль яагаад хүний эрхийн баталгаа болдог тухай
15. Нийтийн ба хувийн өмчийн ялгаатай тал
16. Хувийн өмчийн обьектод юу хамаарах вэ?
17. Нийтийн өмчийн субьектыг нэрлэнэ үү?
18.Үндсэн хуульд улс төрийн ямар ямар эрх, эрх чөлөөг хуульчилсан бэ?
19.Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний нийгэм-эдийн засгийн эрхүүд
20.Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний хувийн эрх, эрх чөлөөг нэрлэнэ үү?
21.Үндсэн хуулийн 17-р зүйлд хүний үүргийг үндсэн, журамт гэж ангилж
хуульчилсан. Эдгээрийн нийтлэг ба ялгаатай талыг тайлбарлана уу?
22. Хүн ямар тохиолдолд, хэнээс уучлал хүсэх эрхтэй вэ?
23.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, үүргийг хэрхэн тодорхойлох вэ? 24. Онц болон дайны байдал зарласан тохиолдолд хүний ямар ямар эрхийг хязгаарлаж үл болох вэ?
25.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аль ч улсын харьяалалгүй хүний эрх, үүргийг хэрхэн тогтоох вэ?
26.Харьяалалгүй этгээд гэдэгт хэнийг ойлгох вэ?
27. Ард нийтийн санал асуулга, сонгууль хоёрын нийтлэг ба ялгаатай тал
28. Ард нийтийн санал асуулгад хэн оролцох вэ?
29. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулж болох уу?
30. Ард нийтийн санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг хэн хариуцах вэ?
31. Ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрийг хэн гаргах вэ?
32. Хүний хууль зүйн туслалцаа авах эрхийн агуулга
33. Хүний өөрийгөе өмгөөлөх эрхийн агуулга
34. Халдашгүй чөлөөтэй байна гэдэгт юуг ойлгох вэ?
35. Манай улсын нутаг дэвсгэр дэх хүмүүсийг иргэний харьяаллын дагуу хэрхэн ангилах вэ?
36. “Хүн”, “иргэн” хоёр ямар шинжээрээ ялгагдах вэ?
37. Хувь хүний эрх зүйн байдал яагаад хувь хүн төрийн хоорондын харилцаанд илэрдэг вэ?
38. Хүний эрхийг зерчигч нь хэн байх вэ?
39. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хэн шууд хариуцах вэ, яагаад?
40. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэс ба засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь гэсэн ойлголтуудыг тайлбарлана уу?

4.Үндсэн хуулийн процесс

41. Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтанд ямар
хариуцлага хүлээлгэдэг вэ?
42. Цэцийн “Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргах” болон “Үндсэн хууль
зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэх” гэдгийн учрыг тайлбарлана уу?
43. Үндсэн хуулийн шүүхийн гол чиг үүрзг
44. Үндсэн хуулийг тайлбарлах нь аль байгууллагын бүрэн эрхэд хамаарах вэ?
45. Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах субьект хэн байх вэ?
46. Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэхдээ хэрэглэх хууль (материаллаг, процессын)
47. Үндсэн хуулийн цэц сонгуулийн тойргийн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх эсэх
48. Цэцийн гишүүнд тавигдах Үндсэн хуулийн шаардлага
49. Цэцийн гишүүнийг хэн, хэрхэн томилох вэ?
50. “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн Үндсэн хуулийн 67-р зүйлийн агуулгыг тайлбарлана уу?
51. Прокурорын чиг үүрэг
52. Монгол Улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага ямар зарчмаар хэрэгждэг болох
53. Хууль санаачлах эрхтэй субьектыг нэрлэнэ үү
54. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага ямар акт гаргах вэ, тэдгээр нь эрх зүйн хэм хэмжээ агуулах уу?
55. Хууль санаачлах ажиллагаан дахь иргэдийн оролцоо
56. Сонгуулийн санал авах ажиллагаанд оролцох ажиглагчийг хэн томилдог вэ,
түүний үндсэн чигүүрэг
57. Хүүхэд эрх зүйн бие даасан субьект мөн эсэх
58. Парламентын, парламентын бус нам гэж юуг хэлэх вэ?
59. Дахин, нөхөн сонгуулийн ялгаатай тал
60. Сонгуулийн үндсэн зарчмуудыг нэрлэж, агуулгыг нь тайлбарлах

5.Иргэний эрх зүй

1. Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх хүрээ, хязгаар
2. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч
3. Иргэний эрх зүйн аргагүй хамгаалалт, агуулга
4. Иргэний эрх зүйн гарцаагүй байдал агуулга
5. Иргэний эрх зүйн “еөртөө туслах” гэдэг ойлголтын талаар
6. Иргэн, иргэний эрх зүйн чадвар, чадамж
7. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар
8. Хуулийн этгээдийн салбар ба төлөөлөгчийн газар түүний эрх зүйн байдал
9. Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах арга хэлбэр
10. Ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн ялгаа, тэдгээрийн хэлбэр
11. Хэлцлийн хэлбэр
12. Хүчин төгөлдөр бус хэлцэл
13. Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл
14. Төлөөлөл, хэлцэлд төлөөлөх буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, эдгээрийн ялгаа
15. Хугацаа тодорхойлох ба хугацаа тоолох журмын ялгаа
16. Хөөн хэлэлцэх хугацаа түүнээс хамаарч шаардах эрх гэж юу вэ?
17. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах хоёрын ялгаа
18. Эд юмсын бүрдэл хэсэг, дагалдах зүйлсийн ялгаа
19. Өмчлөгч ба эзэмшигчийн шаардах эрх шаардлагын ялгаа
20. Гэр бүлийн эд херөнгийн зохицуулалт
21. Хөршийн эрх, хөрш залгаа эд хөрөнгө, хөршийн хилийн зааг, хилийн заагийн байгууламжийн онцлог, ялгаа
22. Нийтийн зохиулалттай орон сууц өмчлөх эрхийн зохицуулалт
23. Барьцааны эрх гэж юу вэ?
24. Барьцаа, баталгаа, батлан даалтын ялгаа
25. Хөдлөх эд хөрөнгө болон эрхийн барьцааны зохицуулалтын онцлог, тусгай зохицуулалт
26. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны үндсэн шинж, онцлог үр дагавар
27. Бүртгэгдвэл зохих хэлцлүүд, түүний үндсэн шинж
28. Гэрээний ба гэрээний бус үүргийн ялгаа
29. Гэрээ байгуулагдсанд тооцож болох үндэслэлүүд
30. Гэрээний стандарт нөхцөл түүний үндсэн шинж үр дагавар
31. Гэрээнээс татгалзах ба гэрээг цуцлах, түүний зааг ялгаа
32. Телбөр гүйцэтгэх мөнген тэмдэгт, түүний ханшийн эрх зүйн зохицуулалт
33. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаварын тухай
34. Үүрэг зөрчих, гэрээний үүргээ хоёр тал зөрчих, түүний үр дагавар
35. Гэрээний үүрэгтэй холбоотой гэм хор, түүнийг арилгах
36. Үүргийн гүйцэтгэлийг хангах арга, анзын хэлбэр
37. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлсэний үр дагавар
38. Худалдах худалдах авах гэрээ ба арилжааны гэрээний ялгаа
39. Зээлийн гэрээ ба зээлээр худалдах худалдан авах гэрээний ялгаа
40. Зээлийн гэрээ ба банкны зээлийн гэрээний ялгаа
41. Эд хөрөнгө хелслөх гэрээ ба эд хөрөнгө түрээслэх гэрээний ялгаа, үндсэн шинжүүд
42. Санхүүгийн түрээс, түрээсийн гэрээнүүдийн онцлог
43. Газар өмчлөх, эзэмших эрхийн эрх зүйн зохицуулалтын онцлог
44. Ажил гүйцэтгэх гэрээ хөдөлмөрийн гэрээний хамаарал ба ялгаа
45. Ажил гүйцэтгэх гэрээ ба хөлсөөр ажиллах гэрээний ялгаа, онцлог
46. Мөнгөн хадгаламжийн гэрээний онцлог
47. Баталгаа (234) банкны баталгааны гэрээ (457)-ний зохицуулалтын арга
48. Гэрээний бус үүрэгт хамаарах үндсэн зүйлүүд
49. Дундын өмчеөс үүсэх үүрэг гэж юу вэ?
50. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж юу вэ?
51. Гэрээний бус, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн ялгаатай байдал
52. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг
53. Тээврийн хэрэгслийг ашигласнаас үүсэх гэм хорыг арилгах
54. Өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах журам

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

55. Шүүхэд мэдүүлэх эрх ба шүүхийн өмнө эрх тэгш байхын онцлог
56. Мэтгэлцэх зарчмын агуулга
57. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцогчийн ялгаа
58. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүрэг
59. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч ба телөөлөгчийн ялгаа
60. Иргэний хэргийн нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх журам
61. Шүүхийн зардал түүнийг төлөх журам
62. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр түүний хэлбэр
63. Шүүхзд хүсэлт гаргах журам
64. Нэхэмжлэл, тайлбар гаргах, түүний арга зүй
65. Серөг нэхэмжлэл гаргах журам
66. Шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд оролцогчийг татгалзах эрх зүйн үндэслэл
67. Шүүх хуралдаанд зохигчид, оролцогчид мэтгэлцэх арга зүйн үндсэн асуудал
68. Шүүхийн шийдвэр гаргах, түүнийг гардан авах журам
69. Шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр тэдгээрийг гаргах үндэслэл
70. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах үндэслэл
71. Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог
72. Хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл
73. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл
74. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах үндэслэл, журам
75. Гэр бүлийн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог
76. Онцгой ажиллагааны журмаар ямар хэргүүдийг хянан шийдвэрлэдэг тухай
77. Гомдлоор авч хэлэлцэх хэрэг, захиргааны хэргийн ялгаа
78. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, түүнийг тогтоолгох тухай хүсэлт гаргах
79. Зохигч, хэргийн оролцогч ирээгүйгээс гарах холбогдол үр дагавар
80. Өмгөөлөгч иргэний хэрэгтэй танилцах тухай

7.Эрүүгийн эрх зүйн асуулт

1. 2002 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, бодлого, шинэчлэлийн асуудал (ойлголт)
2. 2008 оны 2 сарын 1-ны өдрийн Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт / ерөнхий болон тусгай анги /-үүдийн талаар
3. Эрүүгийн хуулийн зарчмууд
4. Гэмт хэргийн ойлголт ба гэмт хэргийн ангилалын харилцан хамаарал.
5. Гэмт хэргийн бүрэлдэхүүний ангилал түүний учир холбогдол
6. Гэмт хэргийн зүйлчлэлийн онол
7. Давтан гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал
8. Нийлмэл гэмт хэрэг зүйлчлэл
9. Эрүүгийн хариуцлага түүний үндсэн шинж
10. Гэмт хэргийн субъект түүний үндсэн шинж, тусгай субъекын асуудал
11. Гэмт үйлдэл, эс үйлдэхүйн төрлүүд тэдгээрийн онцлог/ давтан, үргэлжилсэн, удааширсан, нэгдмэл/
12. Гэмт хэргийн хор уршиг, түүний ангилал,
13. Төгсөөгүй гэмт хэрэгтүүний онцлог, эрүүгийн эрх зүйн зохицуулалт
14. Гэм буруу түүний хэлбэр
15. Гэмт хэргийн субъектив талын сэдэлт болон зорилго тэдгээрийн үндсэн шинж
16. Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэр, үндсэн шинж
17. Гэмт хэрэпг хамтран оролцогчийн төрөл, үндсэн шинж
18. Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлууд
19. Ял оногдуулах үндэслэл журам
20. Ял тэнсэх болон хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зохицуулалт тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал.
21. 2009 оны 07 сарын 09 -ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалт.онцлог
22. Хорих ял түүний үндсэн шинж
23. Баривчлах ял түүний үндсэн шинж
24. Албадан ажил хийлгэх ял түүний үндсэн шинж
25. Торгох ял түүний үндсэн шинж
26. Цаазаар авах ял түүний үндсэн шинж, цаашдын чиг хандлага
27. Эд хөрөнгө хураах ял түүний үндсэн шинж
28. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял түүний үндсэн шинж
29. Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах үндэслэл журам
30. Уучлалаар ялаас чөлөөлөх үндэслэл
31. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл журам
32. Эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ
33. Хүнийг санаатай алах гэмт хэргийн зүйлчлэл
34. Бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэргүүдийн зүйлчлэл
35. Гүтгэх, доромжлох гэмт хэргийн бүрэлдэхүүн
36. Хүчиндэх гэмт хэргийн зүйлчлэл
37. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн зүйлчлэл
38. Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргийн зүйлчлэл
39. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн зүйлчлэл
40. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн зүйлчлэл
41. Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэл
42. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийн зүйлчлэл
43. Танхайрах гэмт хэрэг, зүйлчлэлийн асуудал
44. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн зүйлчлэл
45. Албан тушаалын гэмт хэрэг, зүйлчлэл
46. Аж ахуйн эсрэг гэмт хэрэг тэдгээрийн онцлог
47. Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг.хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүн
48. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргүүд тэдгээрийн онцлог
49. УДШ-ээс гаргаж буй Эрүүгийн хуулийн тайлбарууд, хэрэглээний асуудал
50. Хөдөлмөр хамгаалал.эрүүл ахуйн журам зөрчих болон аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргийн бүрэлдэхүүн

8.ЭБШ эрх зүйн шалгалтын асуултууд

1. ЭБШ ажиллагаа, агуулга тодорхойлох шинж, зорилго, үндсэн ойлголт
2. ЭБШ ажиллагааны үе шат, ойлголт, бүлэглэн ангилах нь
3. ЭБШ ажиллагааг эрхлэн явуулагчид, тэдний тухай ойлголт
4. ЭБШ ажиллагааны оролцогч, бусад оролцогчдын ерөнхий шинж
5. ЭБШ ажиллагаан дахь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах арга хэлбэр
6. ЭБШ ажиллагаа ёс суртахууны уялдаа холбооны онолын үндэслэлгээ тодорхой зүйл, заалтуудтай уялдуулан тайлбарлах
7. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байх зарчим, шүүгчийн дотоод итгэл, бүрэлдэх арга зам түүний тулгуур ойлголтууд бодитойгоор хэрэгжих арга зам
8. Шүүн шийдвэрлэх ажиллагааны ардчилсан зарчмууд, хэрэоких хэлбэр, шүүхийн шатуудад илрэлээ олох онцлогууд
9. Өмгөөлех, вмгөөлүүлэх эрх ЭБШ ажиллагаанд хэрэгжих нь
10. Гэм буруугүйд тооцох зарчим, шүүхийн болоод шүүхийн өмнөх үе шатанд энэхүү зарчмын үйлчлэх онол, арга зүйн үндэслэл
11. Хэргийн байдлыг тал бүрээс нь, бүрэн бодитой тоггоох зарчим ЭБШ ажиллагаанд үйлчлэх онцлог, бусад зарчмуудтай харилцан хамааралтай болох нь
12. ЭБШ ажиллагаанд яллах чиг үүргийг хэрэгжүүлэх нь, ЭБШ
ажиллагааны бусад зарчмуудын уялдаа холбоог тайлбарлах нь
13. ЭБШ ажиллагаанд оролцож болохгүй тухай ерөнхий ойлголт, ангилан авч үзэх нь
14. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч түүний эрх зүйн байдал
15. Гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг харьцуулан авч үзэх нь
16. Нотлох баримтын тухай ойлголт, үзэл баримтлал, эх сурвалж, ангилал
17. Нотлох баримтын хамаарал, болохуйц байдал магад үнэн байх шинжүүдийн уялдаа
18. Нотлох баримтуудыг цуглуулах, шалгах бэхжүүлэх онцлогууд, онол арга зүйн үндэслэл
19. Нотлох баримтыг үнэлэх нь, ЭБШ ажиллагааны үе шатууд дахь үнэлгээний онцлог, үнэлгээ өгөх шаардлага ЭБШ ажиллагааны зарчмуудтай уялдах нь
20. Нотлох баримтын эх сурвалж, ангилах үндэслэл
21. ЭБШ ажиллагаан дахь албадлагын тухай ойлголт, ангилалын үндэслэл
22. Таслан сэргийлэх арга хэмжээ, төрлүүд, авч хэрэгжүүлэх үндэслэлүүд
23. Цагдан хорих, цагдан хорьж мөрдөх үндэслэл, журам, хугацаа уг арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох нь, ЭБШ ажиллагааны үе шатуудад “цагдан хорихыг” хэрэгжүүлэх онцлогууд
24. Эрүүгийн хэрэг бүртгэлт
25. Мөрдөн байцаалт ЭБШ ажиллагааны үе шат болох нь
26. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих “прокурорын хяналт” ын үндсэн зарчим, хэрэгжүүлэх хэлбэр, шийдвэрлэх асуудлуудын зайлшгүй шинж
27. ЭБШ тодорхой ажиллагаануудын тухай ойлголт, ангилал
28. Байцаалт, түүний онцлог, явуулах журам хэлбэрүүд
29. Яллагдагчаар татах, яллах дүгнэлт, ял сонсгох, сонсгосон ялыг
өөрчлөх үндэслэл журам
30. Хэрэг бүртгэлт, мөрден байцаалтын ажиллагааг дуусгах нь, прокуророос гаргах шийдвэрүүд
31. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үе шат, гаргах шийдвэрүүд
32. Шүүх хуралдааны ажиллагаанд прокурор, өмгөөлөгч оролцох нь
33. Шүүхийн хэлэлцүүлгийн өнеөгийн мөн чанар онол, арга зүйн үндэслзлгээ ЭБШ ажиллагааны зарчмууд үйлчлэх онцлогууд
34. Шүүх хуралдааны шүүмжлэл шүүгдэгчийн эцсийн үг. Эдгээр ажиллагааны эрх зүйн үр дагаварууд
35. Давж заалдах эрх, түүнийг хэрэгжүүлэх нь давж заалдах шатны ажиллагаа, гарах шийдвэр
36. Хяналтын шатны ажиллагаа
37. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь
38. Насанд хүрээгүй этээдийн үйлдсэн хэрэгт ЭБШ ажиллагаа явуулах нь (7 сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлүүдийг анхаарч тайлбарлах)
39. Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагаа
40. Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа

9. Хөдөлмөрийн эрх зүй

1. Хөдөлмерийн гэрээ.ойлголт, талууд, хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах гол болон бусад нөхцлүүд
2. Хамтын гэрээ байгуулах үе шат, зохицуулах харилцаа.
3. Хамтын хэлэлцээрийн ойлголт, төрлүүд, байгуулах үе шат, зохицуулах харилцаа.
4. Хөделмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүд ,(Улсын Дээд шүүхийн тайлбар)
5. Ажил олгогчийн санаачилгаар хөделмөрийн гэрээг цуцлах зохицуулалт, Улсын Дээд Шүүхийн тайлбар
6. Хөдөлмөрийн гэрээ болон Иргэний эрх зүйн хөлсеер ажиллах гэрээний зохицуулалтын харьцуулалт
7. Контрактын ойлголт, хөдөлмөрийн гэрээнээс ялгагдах онцлог , харьцуулалт
8. Контрактыг цуцлах үндэслэлүүд, Улсын Дээд Шүүхийн тайлбар
9. Ажлаас халагдсаны тэтгэмж авах эрх үүсэх үндэслэл, хэмжээ
10. Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүсэх үндэслэл, хэмжээ, хугацаа
11. Баталгаат олговрын төрлүүд, олгох үндэслэлүүд
12. Илүү цагийн хөлсний зохицуулалт
13. Дундаж цалин хөлсийг тодорхойлох журам
14. Ээлжийн амралтын олговор тооцох журам
15. Сахилгын шийтгэлийн ойлголт, хүлээлгэх үндэслэл, төрлүүд
16. Эд херөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүд
17. Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэл
18. Хеделмөрийн ганцаарчилсан маргааны ойлголт, шийдвэрлэх арга зам
19. Шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмерийн маргааны төрлүүд
20. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацаа болон , түүнд харьяалагдан шийдвэрлэгдэх маргаан
21. Хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх үндэслэл
22. Хөдөлмерийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой шийдвэрлэх зохицуулалт
23. Хөдөлмөрийн хамтын маргааныг хедөлмөрийн арбитраар шийдвэрлэх зохицуулалт
24. Ажил хаялт хийх үндэслэл, эрх зүйн зохицуулалт
25. Хамтын маргаан дахь пикетийн зохицуулалт
26. Ажил хаялт хийх үндэслэл, эрх зүйн зохицуулалт
27. Төрийн жинхэнэ албанд орох үндэслэл
28. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгзл ногдуулах үндэслэл
29. Терийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл
30. Төрийн жинхэнэ албан хаагчийг терийн албанаас чөлөөлөх болон түр челөелех үндэслэлүүд
31. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах
32. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсантай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт
33. Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны харыдуулалт
34. Ажлын байрыг хэвээр хадгалах хуульд заасан үндэслэлүүд
35. Ажпын цагийг нэгтгэн бодох журмын зохицуулапт, хэрэглээ
36. Үйлдвэрлэлийн осопд тооцох үндэслэлүүд
37. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас олгох нөхөн телбөрийн зохицуулалт
38. Зэрэщсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах зохицуулалт
39. Үндсэн болон дундаж цалин хелсний зохицуулалт, ялгаа, онцлог
40. Ажлын цагийгбогиносгосбн үеийн цалин хөлсний зохицуулалт

10. Татвар

1. Монгол Улсын татварын тогтолцоо түүнийг авч үзэх нь
2. Татварын хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдэлд юуг ойлгох вэ
3. Татвар төлөгчийг татвараас хенгөлөх, чөлөөлөх хэлбэрүүд
4. Татвар төлөх үүрэг дуусгавар болох нөхцлүүд
5. Татвар төлөгчийн эдлэх эрх
6. Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай
7. Татварын алба нь татвар төлөгчийн талаар нийтэд мэдээлэх эрхтэй эсэх
8. Орлогоос бусад татвар ногдох зүйлд юуг хамааруулж ойлгох вэ?
9. Татварыг төсөвт төлөгдөж буй хэлбэрээр хэрхэн ангилах
10. Татварын өрийг барагдуулах дараалал

11. Санхүү

1. Санхүүгийн эрх зүйн харилцаа
2. Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллагууд
3. Төсвийн дагуурхи сан мөнгөний харилцаа бүрдүүлэх вэ?
4. Төсөв, санхүү хоёрын ялгаа
5. Тесвийн хүрээний мэдэгдэлийн тухай ойлголт
6. Төрийн санхүү, хувийн санхүүгийн ялгаа
7. Санхүүгийн харилцааны онцлог

12. Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй

1. Аймгийн Засаг даргын захирамжтай холбоотой асуудлаар аль шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?
2. Захиргааны хэргийн гуравдагч этгээд гэж хэн бэ? (бие даасан шаардлага гаргасан, гаргаагүй гуравдагч этгээдийн ялгаа)-нд тулгуурлан тайлбарлах
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг нь “бие даасан шаардлага болж” чадах уу
4. Өмгөөлөгчийн сахилгын хороо захиргааны хэргийн шүүхийн хариуцагч болох уу
5. Яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг аль захиргааны хэргийн шүүхэд гаргах вэ?
6. Татварын байцаагчийн албан татвар, төлбөр хураамж ногдуулсан (захиргааны акт) акгын биелэлтийг Захиргааны хэргийн шүүх түдгзлзүүлэх үү. Хэргийн оролцогчийн хүсэлт нь татварын байцаагчийн албан татвар, төлбөр хураамж гаргуулах тухай актыг түдгэлзүүлэх үндэслэл болох уу.
7. Захиргааны хэргийн шүүхэд хэргийн оролцогчид нотлох баримт цуглуулах үүрэг хүлээх үү
8. Өмгөелөгч нотлох баримт гаргуулах, үнэлүүлэхийг захиргааны шүүхээс шаардах эрхтэй юу?
9. Өмгөөлөгч өмгөөллийн (хууль зүйн туслалцаа үзүүлэх) гэрээний үндсэн дээр нэхэмжлэлийн өргедөлд гарын үсэг зурж, үйлчлүүлэгчээ төлөөлөн нэхэмжлэл гаргаж болох уу?
10. “Эрх хэмжээгүй этгээд” тухайн захиргааны акт гаргасан гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын аль төрлийн сонговол зохилтой вэ?
11. Өмгөөлөгч хэргийн оролцогч мөн үү?
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээс татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй юу?
13. Анхан шатны журмаар захиргааны хэргийг ямар бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх вэ?
14. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “захиргааны байгууллага” гуравдагч этгээдээр оролцож болох уу?
15. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “захиргааны байгууллага” нэхэмжлэгчээр оролцож болох уу?
16. Нэгдмэл ашиг сонирхолгүй хоёр этгээд Захиргааны хэргийн шүүхэд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу
17. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эдлэх эрх, үүрэг нь нэхэмжлэгчийнхтэй ижил үү?
18. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үидэслэл болох уу?
19. Аймгийн иргэдийн төлөелөгчдийн хурлын тогтоолыг эс зөвшөөрвөл гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага тавигдах уу, хэрэв тийм бол хаана хандах вэ?
20. Ямар тохиолдолд шүүх маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийг буцааж болохгүй вэ?
21. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхойгүй бол шүүх ямар ажиллагаа хийх вэ?
22. Нэхэмжлэгч болох хуулийн этгээд татан буугдсан нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох уу
23. Шүүх нэхэмжлэлийг “нэхэмжлэлд дурьдсан маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзвал нэхэмжлэгч шүүхэд дахин хандах эрхтэй үлдэх үү?
24. Сөрөг нэхэмжлэлийг хэн гаргах вэ?
25. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага төрөл ямар байгаа тохиолдолд сөрөг нэхэмжлэл гаргахыг хориглох вэ?
26. Нэхэмжлэгч хариуцагч эвлэрч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд өөр бусад этгээд дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй юу?
27. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж болох уу
28. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх хоёрын ялгаа
29. Ямар тохиолдолд нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргаж болох вэ?
30. Нэхэмжлэгчийн өмгөөлегч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, эвлэрэх эрхтэй юу?
31. Захиргааны хэргийг хэлэлцэх аль шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох вэ, ямар эрх үүрэгтэйгээр оролцох вэ?
32. Татварын маргаан таслах зөвлөлийн эрхзүйн байдал, чигүүрэг
33. Татварын өршөөлийн хуульд хамрагдах татварын төрлүүд юэ вэ
34. МУ-ын йргэн ашигт малтмал хайх болон ашиглах тусгай зевшөөрөл авах эрх бүхий этгээд мен үү
35. Иргэний хэргээс захиргааны хэргийг хэрхэн ялгах вэ?
36. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд захиргааны актнаас учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
37. Улсын (эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн гэх мэт) бүртгэлийн төрлүүд, тэдгээрийг эрхлэх байгууллагууд, бүртгэлд тавигдах шаардлага
38. Тухайн газрыг эзэмших эрхгүй этгээд шууд газар өмчлөх эрх олж авах боломжтой юу
39. Газар эзэмших болон газар ашиглах эрхийн ялгаа юу вэ?
40. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөелөгчийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эрх, үүргийн ижил болон ялгаатай тал юу вэ?

About these ads

Posted September 15, 2010 by bayasgalan9 in Ангилагдаагүй

Tagged with ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: