Англи хэл сурах тухай   11 comments

Англи хэл сурах хүсэлтэй хүн зөндөө байдаг. Бараг бүх хүн.
Гэхдээ цөөхөн хүн л сайн сурдаг.  Сурна гэдэг бодож, хүсэхийг
хэлдэггүй, хийж хичээхийг хэлдэг. 
Гэтэл бид өөрсдөө хичээдэггүй, хийдэггүй. Зүгээр л 
сайхан "Сурах юмсаан" гээд явж байтал сурчих юм шиг боддог.
Тэгээд юу ч хийгээгүй байж "Яанаа би англи хэл ёстой сурахгүй
нь ээ, яах уу?" гээ л явж байдийн зүгээр. 


- "Өдөр бүр бага багаар хичээллэ" гэж хүнд зөвлөвөл тэр 
хүний бүр залхуу нь хүрээд, 
- "Юу? Яаж өдөр бүр хийдийн, тийм зав гарахгүй" гээд бүр 
шантарчихдаг. Зав зай гарах нөхцөл боломж бүрдтэл 
сурахгүй л яваад байдаг. Тэгээд нэг жил өнгөрсөн байг. 

Гэтэл өдөрт 30-хан минутыг англи хэлийг сонирхож, 
үзэж, сонсож ч юм уу өнгөрүүлсэн хүн нэг жилийн дараа 
мэдэгдэхүйц ахиц гарсан байна гээд бод доо. 

Заавал "Би өдөрт 5 шинэ үг цээжлэх ёстой. Нэг текст 
орчуулах ёстой" гэж өөртөө хэцүү даалгавар битгий тавь. 

Хамгийн гол тавих зорилго бол: 
"Өчигдөр мэддэг байснаасаа илүүг өнөөдөр мэдэж авч байх" 
явдал юм. 

Өнөөдөр юу ч сураагүй, тэгээд маргааш гэдэг өдрийг хүлээж 
байгаа бол та хөгжихгүй, хөдлөхгүй, зогсонги байдалтай 
байнаа гэж өөрийгөө бодоорой.

Хэрвээ та өчигдөр нэг шинэ зүйл сурчихаад 
өнөөдөр дахиад нэг өөрийг сурвал өөрийгөө урамшуулж бай.
Хүн урмаар амьдардаг амьтан шүү дээ.

"Би ч овоо сурч байна шүү. Их хэрэгтэй юм сурлаа шүү. 
Дараа нь энийг тийм үед хэрэглэнэ. 
Тэр үед энийгээ ашиглавал дээр юм байна. За, мэддэг
зүйл ч нэмэгдэж байна даа" ч гэдэг юм уу сайхан, 
үр бүтээлтэй талаас нь бодож байгаарай.
Англи хэлийг сэтгэлгүйгээр махчилж сурна гэж байхгүй. 
Сэтгэл зүйгээ зөв удирдаж чиглүүлж сурах хэрэгтэй.
Ингээд ирэхээр хүн чинь аяндаа л дуртай болдог юм
байгаа биз дээ.

За уншсанд баярлалаа.
Би сая хүнд нэг сэтгэгдэл бичих гэж байснаа хэт урт 
болчихоор нь блогтоо оруулчихлаа.

Posted January 19, 2009 by bayasgalan9

11 responses to “Англи хэл сурах тухай

Subscribe to comments with RSS.

  1. hatuu ch gsn unen ugtei zovlogoo bn bayrlalaa

  2. unen zuvluguu bn shuu
    sanaandgui bj bgaad aytaihan yum medlee

  3. unen sh de uunig unhaad bdh zuil ih bailaa

  4. бөаөбабөаөба

  5. ok ok hicheeyee

  6. Bayarlalaa

  7. Yag uneu helsen bn shuu hicheeh heregtei hel surahad nas ih nolooloh uu

  8. ы

  9. nas noloolno gj chi bodoj bval noloolno hehe

  10. shan zowolgoo baina neeree bodood bsn chin unen ym bn shuudee?

  11. unen onood helchlee shuu. Bi tiim baidaltai olon jil ywsoon. Odool harin udur bur oroldood hicheej bgaa. Zalhu zangaa darj bgaa. Yg hergte bolood tulaad irheer hun bs neg ym bodhiimoo.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: