Favourite Websites   2 comments

Интернэтээс бүх зүйлийг олж болох ч яг хүссэн зүйлээ олохын тулд нэлээд хайлт хийдэг.  Хайлтаар санал болгосон олон сайт байх ч орж үзэхээр санаанд нийцдэггүй.

Гэхдээ заримдаа санамсаргүй явж байтал хэрэг болох зүйлүүд гарч ирдэг ш дээ.

Өөрийн байнга хэрэглэдэг, user friendly гэх тохиромжтой цөөхөн сайтуудыг олсон бол гялс Bookmark хийчих хэрэгтэй.

Маш их цаг хугацаа зарцуулан байж өөрийн байнга ордог сайт болгосон сайтуудаа жагсаая.

Англи хэл

www.englishbaby.com – Энэ бол ярианы, өдөр тутмын хэрэглээний англи хэлээ сайжруулахад маш их хэрэгтэй. Жинхэнэ орчин үеийн хэл сурна гэсэн үг.  Eave’s dropping цуврал богино хэмжээний зохиомжит бичлэгүүдийг үзээрэй. Энэ их сонирхолтой.  Та real player үнэгүй суулгаж аваад хичээлийг сонсох болон үзэх аль хүссэнээ шууд татаж болно.  Ер нь интернэтэд байгаа бүх л видео, mp3-г энэ player-ээр татаж авч болдог.

englishbaby

www.esl-lab.com – Маш олон төрлийн хичээлүүдээс өөрийнхөө түвшинд, хүссэн сэдвээрээ сонгоод ажиллаж болно. Мөн татаж аваад mp, iPod-оороо сонсоод байж болно. Доторх олон дэд хаягуудаар нь дуудлага сайжруулах зэргийн хичээлүүд үзэж болно.

randall

Хятад хэл

За би ойрноос хятад хэл үзэж эхэлж байгаа. Ямар ч анхан шатны мэдлэггүй хэрнээ өөрөө сурч болох сайт байна. Эхлээд би хэл судлаач Даваахүүгийн зөвлөснөөр 6 сараас 1 жилийн хугацаанд идэвхгүй байдлаар буюу танилцах маягаар явж байна. Тодорхой багцаатай болсны дараа анхан шатнаас нь буюу программын дагуу сурах бодолтой байна. Хятад хэл хэцүү гэж хүмүүс бэрхшээдэг. Би ч гэсэн тэгэж бодож байсан. Доорх сайтууд хятад хэлийг хэцүү биш, харин ч маш сонирхолтой, учры нь олчихвол их амархан санагдуулж, сурах сонирхлыг маань улам бүр төрүүлээд байгаа юм шүү.

Хятад хэл бол үнэхээр гайхалтай, хүндэлж бишрэхгүй байхын аргагүй соёл.

www.clearchinese.com –  Энд 2 багш хятад хэлний pod-ыг англи хэл дээр хөтөлж явуулдаг. Өдөрт нэг pod заавал сонсох хэрэгтэй. Нэг нь ердөө 10 минут. Мөн хичээл нь pdf-ээр байгаа. clear

www.zapchinese.com – Ханзыг гараараа бичиж байгаа видео, түүний дуудлага буюу pinyin, тайлбар бүгд байгаа.  Ханзыг зөв бичиж чаддаг ч гое сайхан хэлбэртэй бичиж сурах хэрэгтэй. Тэрнээс биш компьютерээр шивсэн ч юм уу, номны дармал хэлбэрээр бичээд байвал бичгийн соёлд үл нийцнэ.

zap

www.chinese-tools.com – Нэг хичээлдээ богино хэмжээний аудио харилцан яриа, , түүний утга, ханз бичих дараалал, ханзны тайлбар бүгдийг багтаасан.

tools

www.chineselearner.com – Унших, бичих, дүрмийн бүх л хичээл байгаа. Хамгийн гол нь ханзны зурлагуудыг хамгийн ойлгомжтой, дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

learner

Posted November 29, 2008 by bayasgalan9

2 responses to “Favourite Websites

Subscribe to comments with RSS.

  1. bayrlala heregtei site-ud bna shv.

  2. UNEHEER MUNDAG HUN YMAA TANTAI HOLBOO YAJ TOGTOOH WE ZYGEERL TURSHLAGA HUWAALTSAJ. TANIAS SURALTSII. BOLOHUU

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: