ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ   2 comments

biz_employer Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохтой холбоотойгоор ажил олгогч нь тодорхой үйл ажиллагааг хийх ёстой байдаг. Үүнд:
– гэрээ дуусгавар болсныг хууль зүйн хувьд хэлбэршүүлэх
– гэрээ дуусгавар болж буй ажилтантай холбоотой зохих тооцоо хийж дуусгах
– ажлыг нь хүлээж авах
– шаардлагатай бол ажилтны ажил байдлын тодорхойлолтыг хийж өгөх
– ЭМД болон НДШД-ийг зохих журмын дагуу бөглөж ажилтанд өгөх

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тухай шийдвэр гаргах

Хөдөлмөрийн гэрээ дууссаныг хууль зүйн хувьд хэлбэршүүлж байгаа хэрэг юм. Ингэхдээ тушаал, захирамж, тогтоолын хэлбэрээр гаргах ба түүнд:

ямар үндэслэл шалтгаанаар дуусгавар болгож байгаагаа Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан гаргах

Хөдөлмөрийн хуулийн 37 /гэрээг дуусгавар болгох бүх үндэслэл/, 39 /ажилтан санаачилсан/, 40 / ажил олгогч санаачилсан/, 41 /контрактыг ажил олгогчийн санаачлагаар/ дүгээр зүйлүүдийн аль тохирох хэсгийг заах

Хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож  байгаагаа календарын тодорхой хугацаатай холбон заах /эдлэх ёстой ээлжийн амралтыг нь урьдчилан тооцон, уг амралтаа биечлэн эдэлж дууссанаас хойш л ажил үүргээ зогсоох хугацааг сая тооцож тогтоосон байна, /

Тушаал гарсан огноо нь түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөртэй давхцаж болохгүй.

Мөн хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй.

Хєдєлмєрийн гэрээг дуусгавар болох їндэслэл

Ажилтны санаачлага

Хїссэн їедээ гаргаж болох бєгєєд аливаа їндэслэл, шалтгаантай байхыг шаардахгїй

Хууль ёсны байхын тулд

Хориглох

Зєвхєн єєрийн хїсэл зоригийн дагуу сайн дурын їндсэн дээр

/ажил олгогчийн шаардсанаар ажилтан єргєдєл бичсэн байх учиргїй/

Бичгийн хїсэлт

/Амаар гаргасан хїсэлтийг хїлээж авч, хєдєлмєрийн гэрээг цуцалбал ажилтны єєрийн санаачлага гэдгийг нотолж чадахгїй бєгєєд хєдєлмєрийн гэрээ дуусгавар болгосныг хууль бус гэж їзнэ./

Ажил олгогчийн санаачлага

Хїссэн їедээ бус, гагцхїї хуульд тусгагдсан шалтгаан, нєхцєл бодитой бїрдсэн тохиолдолд л гаргана

Хууль ёсны байхын тулд

Хориглох

40.1.1.

ААН, Б татан буугдсан

Бїхэлдээ татан буугдсан бол нийт ажилчдын хєдєлмєрийн гэрээ дуусгавар болно.

ААН, Б-ийн салбар, нэгж татан буугдсан

Жирэмсэн эмэгтэй, 3 хїртэлх насны хїїхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглоно.

40.1.4. Зєвхєн тэдгээр нь хєдєлмєрийн сахилгыг давтан зєрчсєн, хєдєлмєрийн харилцааг шууд зогсоохоор хєдєлмєрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зєрчил гаргасан

40.1.5. мєнгє, эд хєрєнгє хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай їйлдэл, эс їйлдэхїй гаргасан

Орон тоо хасагдсан

Ажилтны ажиллаж буй ажлын байрын орон тоог хассан нэрээр ажлаас халчихаад дараа нь єєр хїнийг авч ажиллуулахыг хориглоно.

Тухайн ажлын байр нь ажил олгогчид хэрэгцээгїй болсон їед ажлын байранд хэн ажиллаж байгаагаас хамаарахгїй гэрээг дуусгана.

Ажиллагсдын тоог цєєрїїлэх

Ажилтны ажиллаж буй ажлын байрын орон тоог цєєрїїлсэн нэрээр ажлаас халахдаа субъектив хандлагаар дурын хїнийг халахыг хориглоно.

Нэг тєрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг нь їлдээж, заримынх нь гэрээг дуусгана.

Мэргэжил, ур чадварыг харгалзана.

40.1.2

Мэргэжил, ур чадвараар тэнцэхгїй болсон

Боловсрол нь тохирохгїй, єєр мэргэжлийн гэх зэрэг шалтгаанаар ур чадваргїй гэж їзэж болохгїй. Ажил олгогч анх ажилд авахдаа ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагыг хангаж байна гэж їзэж ажилд авдаг.

Системийн буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын тївшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шийдвэр гарсан байх

Эрїїл мэндээр тэнцэхгїй болсон

Ажилтан хэд хэдэн удаа євчлєх, эмнэлэгт хэвтсэнийг эрїїл мэндээр тэнцэхгїй гэж їзэхгїй.

Эмнэлэг, хєдєлмєрийн магадлах комиссын албан ёсны дїгнэлт гарсан байх

40.1.3

Ажилтан 60 нас хїрч, єндєр насны тэтгэвэр авах эрх їїссэн

Тэтгэвэр тогтоолгосон ажилтанг урьдын нєхцєлєєр їргэлжлїїлэн ажиллуулах

Тэтгэвэр тогтоолгоно гэдэг нь хєдєлмєрийн чадвар буурсныг хїлээн зєвшєєрч байгаа хэрэг тул тухайн иргэнийг цаашид їргэлжлїїлэн ажиллуулахдаа шинээр хєдєлмєрийн гэрээ байгуулж, тїїний чадварт тохируулж хєнгєн ажил хийлгэх, эсвэл ажлын цагийг хорогдуулж, тэр хэмжээгээр цалин хєлсийг олгоно.

40.1.4.

Сахилгын зєрчлийг давтан гаргасан, хєдєлмєрийн харилцааг шууд зогсоохоор хєдєлмєрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зєрчил гаргасан

Сахилгын зєрчлийг 2 ба тїїнээс дээш удаа гаргах.

Зєрчлийн хоорондох хугацаа нь эхний зєрчилдєє сахилгын шийтгэл хїлээсэн бол 1 жилээс, хїлээгээгїй бол 6 сараас хэтрээгїй байна.

Ноцтой зєрчлийг нэг л удаа гаргасан бол гэрээг цуцалж болно.

40.1.5.

мєнгє, эд хєрєнгє хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай їйлдэл, эс їйлдэхїй гаргасан

Эд хєрєнгийн зєрчлийг эрїїгийн гэмт хэргийн шинжгїй гэж шийдвэрлэсэн нь ажилтны гэм буруутайг їгїйсгэж бусад хариуцлагаас чєлєєлєх їндэслэл болохгїй. Энэ нь сахилгын бус эд хєрєнгийн шинжтэй зєрчил юм.

Контрактаар болон їр дїнгийн гэрээний дагуу эд хєрєнгє хариуцсан этгээд, санхїїгийн зохих албан тушаалтан, эд хариуцагч орно.

40.1.6.

Ажилтан сонгууль, томилолтоор өөр ажил, албан тушаалд ажиллах болсон

Posted November 12, 2008 by bayasgalan9 in Хөдөлмөрийн эрх зүй

2 responses to “ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ

Subscribe to comments with RSS.

  1. эрх бүхий бусад албан тушаалтаны тухай ойлголт

  2. Хүнд хэрэгтэй мэдээ мэдээллээр хангаж байгаад Их баярлалаа!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: