Company formation – Компани байгуулах   4 comments

Их сургуульд сурч байхдаа Legal English хичээл үзсэн ч бил үү, үгүй ч бил үү, санадаггүй.

Курсын ажил энэ тэр бичих болохоор л англи, орос номноос сэдвийн дагуу хэдэн өгүүлбэр орчуулсан болж, тэрийгээ тэгээд ашигласан номын жагсаалтандаа оруулчихнаа бас. Хүн харахад аягүй хэлтэй хүн. Хи хи.

Эмх замбараагүй тэгэж орчуулчихаад утгы нь сайн олохгүй, хэцүү ш д.

Одооноос жаахан замбараатай сурнаа.

Та нар бас надтай цуг сураарай л даа. Миний энэ арга зөв байна уу, үгүй юу, өөр яамаар юм шиг байна энэ тэр гээд саналаа сайхан бичээд байгаарай. Өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцвал бүр догь.

За хичээлдээ оръё.

Энэ хичээлийг үзсэнээр Та Бид:

Компани хэрхэн байгуулах, компаний төрөл, хэлбэрүүдийн талаар Монгол, Америк, Англи зэрэг улсуудын хуулиудад яаж зохицуулагдаж байгааг харьцуулах замаар судлах болно.

Ингэх явцдаа хууль зүйн англи хэлний үгийн сангаа баяжуулна.

Англи: Company Formation – компани байгуулах

За Их Британид компаниудын нэгдсэн электрон бүртгэлийг хийдэг Companies House /компаний асуудал хариуцсан алба гэх юм уу даа/ гэж төрийн байгууллага байдаг юм байна. Тэнд хандаад, материалаа өгөөд сертификатаа авахын тулд ердөө 5-хан минут болдог гэнэ шүү.

Мөн Companies House-д хандахдаа

  • individuals – хувь хүмүүс өөрсдөө хандах
  • specialised agents – компани байгуулах тусгай эрх бүхий агентаар дамжуулах /Ийм төрлийн агент анх 1863 онд байгуулагдсан. Jordans Ltd. – анхдагч нь/
  • solicitors – BAR-ийн гишүүн биш ч доод шатны шүүхэд аливаа этгээдийг төлөөлөн оролцогч, хуулийн зөвлөх, өмгөөлөгч
  • accountants – нягтлан бодогч

Solicitors, accountants нь өөрсдөө биш агентаар дамжуулан хийлгэх явдал их байдаг. Агентууд нь үүнийг 100£ хүртэл фунтээр хийдэг.

Компаний харилцааг зохицуулах акт нь Companies Act 1985 байснаа 1989 онд шинэчлэгдсэн бөгөөд Companies Act 2006 нь 2007 оны 9 сараас эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.

Types of company – Компаний төрлүүд

  • Public limited company (PLC)
  • Private company limited by shares (Ltd, Limited)
  • Company limited by guarantee
  • Unlimited company
  • Limited liability partnership (LLP)
  • Limited partnership (LP)
  • Societas Europaea (SE): European Union-wide company structure
  • Community interest company
  • Royal Charter (RC)
  • Community interest company
  • Industrial and Provident Society (IPS)

Америк болон Канадад: Incorporation – корпораци байгуулах /Ам болон Кан/, Inc. гэж товчилдог.

Корпораци нь бизнесийн, ашгийн төлөө бус, спорт клуб зэрэг олон төрөл байж болох төдийгүй хотын захиргаа ч байж болох юм.

Хууль зүйн ач холбогдол

  • Хувийн өмчийг хамгаалнаProtection of personal assets.  Төлбөр нэхэмжлэгч этгээдүүдээс хамгаална. Нөхөрлөлийн өмчлөгч, бүрэн хариуцлагатай гишүүд нь зээл, өр төлбөр, хууль зүйн асуудал зэрэг  бүхий л ажиллагаанд хувийн болон хамтын хариуцлага хүлээдэг.  Корпорацийн хувьд түүний хувьцаа эзэмшигчид, захирлууд, ажилтнууд нь компаний өр төлбөр, үүргийг хүлээхгүй. Тэд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг /ө.х. 100$-ийн хөрөнгө оруулалт хийсэн бол хүлээх хариуцлагын хэмжээ нь түүнээс хэтэрч өолохгүй/. Корпораци болон ХХК нь (LLCs) байшин, машин зэрэг хувийн өмчийн хөрөнгийг эзэмшдэг байж болох юм. Хэрвээ дампуурах юм уу өр төлбөрт орвол эдгээр хөрөнгө нь хамгаалагдах боломжтой. Корпораци болон ХХК-ийн төлбөр авагч этгээд ийм эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй боловч тэдгээрийн корпорацид эзэмшиж байгаа хувийн хөрөнгө болох хувьцааг нь хураан авах эрхтэй юм. 
  • Өмчлөх эрхийг шилжүүлж болдог. Transferable ownership. Корпораци болон ХХК-ий өмчлөгч нь өмчлөх эрхээ бусдад бүхлээр нь буюу хэсгээр хялбархан шилжүүлэх боломжтой. Зарим мужийн хуулинд тодорхой харилцаанд өмчлөх эрхийг дуусгавар болгох ажиллагааг маш хөнгөвчилж өгсөн байдаг. Жишээ нь, Delaware  мужийн Corporation Law-д /Delaware муж нь case law -аар бусад мужуудаас илүү хөгжсөн, энэ мужид тусдаа Шударга ёсны шүүх Court of equity байдаг/ , Корпорацийн өмчлөх эрх шилжүүлэхэд ямар нэг баримт бичиг үйлдэхийг шаарддаггүй байна.
  • Retirement funds. Тэтгэврийн сан /401(k), Roth401(k) гэх мэтийн боломжууд байдаг/ Энэ нь компанийн хувьд маш ашигтай байдаг. Ажилчдынхаа тэтгэврийн санг үүсгээд зогсохгүй,  хэмжээний хувьд өөрсдөө тохиролцох боломжтой. Тухайн сангаас татвар авахгүй. Харин ажилчдад тэтгэврийн санд оруулсан мөнгөний хэмжээгээр хувьцаа эзэмших, ашиг хүртэх боломж бүрддэг.  
  • Taxation. АНУ-д хувь корпораци нь хувь хүнээс доогуур татвар төлдөг. Мөн  корпорациуд өөр корпорацид хөрөнгө оруулж, түүнээс олох ногдол ашгаас 80% -ийн татварын хөнгөлөлт эдэлдэг. In the United States, corporations are taxed at a lower rate than individuals. Also, they can own shares in other corporations and receive corporate dividends 80% tax-free. There are no limits on the amount of losses a corporation may carry forward to subsequent tax years. A sole proprietorship, on the other hand, cannot claim a capital loss greater than $3,000 unless the owner has offsetting capital gains.
  • Raising funds through sale of stock. Хувьцаа гаргаж хөрөнгийн сангаа нэмэгдүүлдэг. 
  • Durability. Тогтвортой үйл ажиллагаа, бат бөх байдал. Корпораци бол үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх боломж ихтэй. Түүний оршин тогтнох нь хувьцаа эзэмшигчид, захирлууд, ажилчид нас барах зэргээс үүдэн дуусгавар болдоггүй, цаашид үргэлжилдэг. 
  • Credit rating. Өмчлөгчийн хувийн кредит/зээлийн/ зэрэглэлийг үл харгалзан корпораци нь өөрийн кредит зэрэглэлтэй байдаг тул энэ нь тухайн хувь этгээдэд корпорацид хандсанаар шинээр тусдаа кредитийн түүхээр эхлэх болно гэсэн үг.

4 responses to “Company formation – Компани байгуулах

Subscribe to comments with RSS.

  1. sain bnuu?tanii blog mash ih taalagdaj bn,taalagdhaasa iluu hereg bolj bna..holbootoi bhig husch bna,bayarlalaa

  2. сайнуу блог чин их таалагдлаа чамд амжилт хүсье. бас хэрэгтэй зүйлээ эндээс олоод уншчлаа

  3. таны блог маш гоё юмаа би сая л орж үзээд би ихшхштхуулийн тайлбар авах гэсэн цааш орж үзэж чадсангүй хэрхэн үзэх вэ туслаач

  4. Блог чинь их таалагдлаа. Маш хэрэгтэй мэдээлэл байна. Амжилт хүсье. Хууль зүйн англи хэлний талаар нэмж мэдээлэл оруулаарай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: