Хөдөлмөрийн тухай хуульд сүүлд орсон өөрчлөлт   7 comments

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 2001,2003,2007,2008 онуудад өөрчлөгдөж байсан/ хамгийн сүүлд орсон нэмэлт, өөрчлөлт..

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын талаарх өөрчлөлтүүд голчлон орсон ба эдгээрийг тусгай эрх зүйн актаар зохицуулахтай холбоотойгоор нэлээд зүйлийг хүчингүй болгосон байна.

 

  2007 оны хуулиар 2008 оныөөрчлөлтөөр  
1 3.1.10. “хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл” гэж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг;

 

3.1.10.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны  болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг;

 

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 3.1.11. “үйлдвэрлэлийн осол” гэж ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөлөлд өртөхийг;   /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3 3.1.12. “мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэж хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг ;

 

  /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4   4.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

 

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

5 5.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

5.2. Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6 6.2. Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг чанд сахин биелүүлэх үүрэгтэй.

 

6.2. Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7 79.6. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:

  • 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
  • 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
  • 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;
  • 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
  • 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр
  • 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.

 

79.6. Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:

  • 6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
  • 11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
  • 16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;
  • 21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
  • 26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр
  • 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.

 

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8 81 дүгээр  зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал   /Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

9 82 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартыг тогтоох

 

 
10 83 дугаар  зүйл. Ажлын байранд тавих ерөнхий шаардлага  
11 84 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага  
12 85 дугаар  зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг   хамтран  эзэмшихэд тавих шаардлага  
13 86  дугаар зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага

 

 
14 87 дугаар зүйл. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд  тавих шаардлага  
15 88 дугаар  зүйл.  Химийн, хортой, тэсрэх болон цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага  
16 89 дүгээр  зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага  
17 90 дүгээр зүйл. Цаг уурын тохиромжгүй нөхцөлд ажиллахад тавих шаардлага

 

 
18 91 дүгээр  зүйл.  Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах  
19 92 дугаар зүйл. Эрүүл мэндийн үзлэг

 

 
20 93 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн

асуудал хариуцсан алба, зөвлөл

 
21 94 дүгээр  зүйл. Амь бие, эрүүл мэндэд  сөрөг нөлөөлөх нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоох  
22 95 дугаар   зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого, тэдгээрийг судалж  бүртгэх  
23 96  дугаар зүйл. Мэргэжлээс шалтгаалсан өвчин

 

 
24 98 дугаар зүйл. Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс  
25 99 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн

стандартыг хангаагүй аж  ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хаах

 
26 111.3. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно.

 

111.3. Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.

 

/Энэ хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

27   111.6. Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард  ногдох төлбөрийг чөлөөлнө.

 

111.7.Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний  эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

 

/Дээрх 111.6, 111.7 дахь хэсгийг 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

28 141.1.2. Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас  үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулсан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхөн төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч торгох;

/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

  /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

29 141.1.7. хөдөлмөрийн  аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн  журмыг сахин хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр, энэ хуулийн 85 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүйгээр үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч буюу шүүгч тус тус  торгох;

 

  /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

30 141.1.16.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин, механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөхөд мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг 30000-60000, аж  ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр хөдөлмөрийн улсын байцаагч торгох;   /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

31 141.1.17.тахир дутуу болсон болон хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг–хөдөлмөрийн магадлах комиссын гишүүдийг 25000-50000 төгрөгөөр шүүгч торгох;   /Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 

 

Хуучин хууль нь англи хэл дээр байгаа http://www.ilo.org/dyn/natlex/docs/WEBTEXT/57592/65206/E99MNG01.htm

Posted December 16, 2008 by bayasgalan9 in Хөдөлмөрийн эрх зүй

7 responses to “Хөдөлмөрийн тухай хуульд сүүлд орсон өөрчлөлт

Subscribe to comments with RSS.

  1. õýðýãòýé ìýäýýëýë áàéíà. Áàÿðëàëàà

  2. Sain bna uu? Blog chin mash ix taalagdlaa. Hf;flbfjnay mehga heel, angil xel deer bdg bolov uu?

  3. хөдөлмөрийн тухай хууль англи хэл дээр байдаг болов уу?

  4. Хуучин хууль нь англи хэл дээр байгаа http://www.ilo.org/dyn/natlex/docs/WEBTEXT/57592/65206/E99MNG01.htm

  5. энэ өөрчлөлт чинь хамгийн сүүлийнх нь мөнүү Жнь 2013 оны байдлаар

  6. Би багшилдаг юм. Би 11 сард жирэмсний амралтаа аваад төрөөд 11.12.1.2 сард ажил хийлгүй байж байгаад 3-р сард ажилдаа орсон одоо ээлжийн амралтаа авах болсон чинь дээрх 4 сар ажиллаагүй нийгмийн даатгалаас төрсний өмнөх ба дараах мөнгө авсан учир энэ 4 сарын хоногийг хасаж 32 хоногоор бодож олгоно гэнэ. Урьд нь 48 хоногоор бодож олгож байсан одоо хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт орсон тэгээд ингэж бодно гэдэг нь зөв үү хариу хурдан өгөөч

  7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: