НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ   1 comment

НХХЯ, УМХГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг боловсруулж, НХХ сайдын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 107 тоот тушааллаар батлуулсан.

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАС, ЁС СУРТАХУУН, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХӨГЖИЛД НИЙТЛЭГ АЮУЛТАЙ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ

 Насанд хүрээгүй хүнийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Тэтгэврийн хөнглөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”, “Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалт”-д тусгагдсан ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

 Насанд хүрээгүй хүнийг эрүүл мэнд, амь нас, ёс суртахуун, аюулгүй байдал, хөгжилд нийтлэг аюултай дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:

а/ Ажлын байраар:

                -Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бий болсон нөхцөлд

                 Бог малыг 1000 метрээс илүү зайд оторлох, хариулах ажил

                -Хараа хяналтгүйгээр ойн даралт нөөцийг цуглуулах

                -Ойм түймэр унтраах ажил

                -Мал нядалгааны газар

в/ Ажил, мэрэгжлээр:

                -Лабораторийн малчин

                -Анчин

                -Мод бэлтгэгч

Боловсруулах үйлдвэрлэл:

а/ Ажлын байраар:

                -Архи, согтууруулах ундааны үйлдвэр

                -Тамхины үйлдвэр

 

Зочид буудал, зоогийн газар:

а/ Ажлын байраар:

– Шөнийн клуб, бар, казино, мөрийтэй тоглоомын болон цэнгээний

газар

– Зочид буудал, дэн буудал, зочлох гэрийн зочдод бараа болох

үйлчилгээ

– Сауна, амралтын газар

б/ Ажил, мэргэжлээр:

– Хамгаалагч

– Тайчих үзүүлбэр үзүүлэгч

Нийтийн ахуйн үйлчилгээ:

а/ Ажлын байраар:

– Массажийн үйлчилгээ

б/ Ажил, мэргэжлээр:

– Массажист

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:

а/ Ажлын байраар:

– Гуйлга гуйлгах

б/ Ажил, мэргэжлээр:

– Гэрийн үйлчлэгч / Өрхөөс тусгаар орчинд /

– Гэрийн асрагч / Өрхөөс тусгаар орчинд /

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ: АЖЛЫН БАЙРНЫ ОРЧНЫ НӨХЦӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ

 

2.1.Халуун, хүйтэн, дуу чимээ, чичиргээ, доргилт, агаарын найрлагатай холбоотой хориглох нөхцөл:

2.1.1.Дулааны улиралд ажлын байранд Цельсийн +25-аас дээш, гадаа талбайд + 32-аас дээш хэмийн халуун, хүйтний улиралд ажлын байранд +16 -аас доош хэмийн дулаан, гадаа талбайд – 21-ээс доош хэмийн хүйтэннөхцөл бүхий орчин

2.1.2.Ажлын байрны харьцангуй чийгшил хүйтний улиралд 75 %-иас, дулааны улиралд 55 %-иас их нөхцөл бүхий орчин

2.1.3. Агаарын найрлагад хүчилтөрөгч 20-иас бага хувь эзлэх нөхцөл бүхий орчин

2.1.4 Ажлын 8 цагт шуугианы хэмжээ 85 ДБ-ээс илүү нөхцөлтэй орчин

2.1.5. 2 метрээс өндөрт тусгай бэхэлгээгүй ажиллах орчин

2.1.6 Байгалийн гэрэлтүүлгийн коэффициент 1.0 %-иас, гэрэлтүүлгийн хэмжээ 300 лк-аас доош нөхцөл бүхий орчин

2.1.7. 1 хүнд цагт 40 м3 -аас доош агаарын солилцуулалт хийгдэж буй орчин

2.2.Химийн хорт болон аюултай бодис, тэсрэх, шатамхай материалтай харьцах ажил:

2.2.1. Химийн хорт болон аюултай бодистой харьцах ажил

2.2.2. Галд шатамхай, тэсрэх бодистой харьцах ажил

2.2.3. Хлорын зэрэг хорт хийтэй харьцах ажил

2.3.Цацраг идэвхит болон биологийн идэвхит бодистой харьцах бүх төрлийн ажил

2.4.Насанд хүрээгүй хүнийг ажлын байрны орчны аюултай холбоотой дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:

Боловсруулах үйлдвэр:

а/ Ажлын байраар:

– Өлөнгийн цех

– Үр тариа, малын тэжээл үйлдвэрлэлд тээрэмдэх, савлах ажил

– Хэвлэх үйлдвэрийн тугалга хайлах ажил

– Мансууруулах үйлчилгээтэй болон сэтгэцэд нөлөөлөх эмийн ургамал, түүхий эд цуглуулах ажил

– Резинэн болон хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл

– Шил, шилэн бүтээгдэхүүн, шаазан, ваар, эрдэс бодис, барилгын шавар материал, шохой, гипс, бетон, цементийн үйлдвэрлэл

– Эм, эмнэлгийн хэрэгсэл, химийн болон ургамлын гаралтай, био бэлдмэлийн үйлдвэрлэлд эцсийн бүтээгдэхүүнийг савлах, баглахаас бусад бүх ажил

Бохир ус, хог хаягдал цэвэрлэх үйл ажиллагаа:

а/ Ажлын байраар:

– Хогийн цэг

– Бохир ус хуримтлуулах, цэвэрлэх, ариутгах ажил

– Хог хаягдал цуглуулах, ариутгах, ялгах, боловсруулах, цэвэрлэх, устгах ажил

Барилга:

а/ Ажлын байраар:

– Шохойн цех

– Барилга угсрах үйлдвэрт зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэлийн бус орчинд цемент задгайгаар савлах ажил

– Барилга нураах ажил

Бөөний болон жижиглэн худалдаа:

а/ Ажлын байраар:

– Муудсан жимс, ногоо ялгах ажил

Тээвэр, агуулахын үйл ажиллагаа:

а/ Ажлын байраар:

– Аммиакан хөргүүртэй зоорь, агуулах

Нийтийн ахуйн үйлчилгээ:

а/ Ажлын байраар:

– Нийтийн бие засах газрын цэвэрлэгээний ажил

– Алт мөнгөний дарханы газар

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:

а/ Ажлын байраар:

– Сэтгэцийн, халдварт, хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа

– Цогцос хадгалах, шарил занданшуулах газар

– Гамшгийн болон үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах ажил

Урлаг, үзвэр, тоглоом наадам, спортын үйл ажиллагаа:

а/ Ажил, мэргэжлээр:

– Мөрийтэй тоглоом тоглуулагч

– Мөрий хураагч

Хүнсний үйлдвэрлэл:

а/ Ажлын байраар:

– Хүнсний үйлдвэрийн жигнэх, шарах зуухан дээр ажиллах

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦЫН АЮУЛТАЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛ МЭРГЭЖИЛ

 

3.1. Насанд хүрээгүй хүнээр үйлдвэрлэлийн явцад дор дурьдсан хэмжээний ачааг гараар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно. Үүнд:

3.1.1. 16 нас хүртэл: эрэгтэй – 8- аас дээш килограмм эмэгтэй – 5- аас дээш килограмм

3.1.2. 16-18 нас: эрэгтэй – 16- аас дээш килограмм эмэгтэй – 10- аас дээш килограмм

3.2. Насанд хүрээгүй хүнийг үйлдвэрлэлтэй холбоотой дор дурьдсан ажлын байр, ажил мэргэжлээр ажиллуулахыг хориглоно. Үүнд:

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:

а/ Ажлын байраар:

– Газар тариалангийн механикжсан ажил

– Мал угаах, туулгах үйлчилгээ

– Хортон шавьж устгал

Уул уурхай, олборлох салбар:

а/ Ажлын байраар:

– Уурхайн бүх төрлийн ажил

– Газрын доорх бүх төрлийн ажил

– Газрын тос олборлолт

– Давс олборлолт

– Геологийн эрэл хайгуулын ажил

Боловсруулах үйлдвэрлэл:

а/ Ажлын байраар:

– Яс боловсруулах үйлдвэр

– Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэр

– Арьс шир боловсруулах үйлдвэрт зумлах, идээлэх, будах ажил

– Чулуу боловсруулах үйлдвэр

– Металлын үйлдвэрлэл

– Цахилгаан, эрчим хүчний үйлдвэр

– Бүх төрлийн даралтат савтай харьцах ажил

– Махны үйлдвэр

Барилга:

а/ Ажлын байраар:

– Тоосго боловсруулах үйлдвэр

– Барилгын материалын үйлдвэр

б/ Ажил мэргэжлээр:

– Галч

– Өрлөгчин

Бөөний болон жижиглэн худалдаа:

а/ Ажлын байраар:

– Цэнэглэгч хий болон шингэн, хийн түлшний худалдаа, үйлчилгээ

б/ Ажил мэргэжлээр:

– Ачаа зөөгч

– Шатах, тослох материал түгээгч

– Гудамжинд хөдөлгөөнт худалдаа эрхлэгч /14-өөс доош насны хүнийг хориглоно /

Нийтийн ахуйн үйлчилгээ:

а/ Ажлын байраар:

– Хими цэвэрлэгээний газрын цэвэрлэгч бодистой харьцах ажил

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:

а/ Ажлын байраар:

– Боолтын бохир материалтай харьцах ажил

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: БУСАД ХОРИГЛОХ АЖИЛ МЭРГЭЖИЛ

 

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур:

– Амьтан сургагч

– Завьчин

– Эмнэг сургагч / 16-аас доош насны хүнийг хориглоно /

Уул уурхай, олборлох салбар:

– Тэсэлгээчин

– Ил ба далд уурхайн ажилчин

– Чулуучин

– Өрөмдөгч

– Бэхэлгээчин

Боловсруулах үйлдвэр:

– Будагчин

– Цавуудагч

– Барлагч

– Шил үлээгч

Барилга:

– Бетончин

– Төмөрчин

– Арматурчин

– Дээвэрлэгч

– Шиллэгч

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа:

– Дохиочин

– Нийтийн тээврийн хэрэгслийн кондуктор

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа:

– Аврагч

– Гал сөнөөгч

 

ТАВДУГААР БҮЛЭГ: САЛБАРЫН ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН ХОРИГЛОХ АЖИЛ МЭРГЭЖИЛ

5.1. Урлаг, спортын чиглэлийн дор дурьдсан ажил мэргэжилд салбарын хүрээнд мөрдөх эрх зүйн зохицуулалтыг харгалзан үзнэ. Үүнд:

– Акробатчин

– Бүх төрлийн гимнастикчин

– Нугараач

– Сонгодог болон ардын урлагийн бүжигчин, хөгжимчин

 

Posted December 20, 2008 by bayasgalan9 in Хөдөлмөрийн эрх зүй

One response to “НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮНИЙГ АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОСОН АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ

Subscribe to comments with RSS.

  1. This potion restores three times all the mana as the lesser lyrium potion, and is
    also great for lengthy battles as soon as your mage is casting spells faster than her or his mana can recharge.
    When travelling deeper into the globe, people might operate across better made minerals and ores most of these as iron, diamond or obsidian. These include water physics, ladders, torches, and more.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: