Бодлого 4 /Байнгын хороо/   6 comments

УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж УИХ-ын даргыг 
сонгосны маргааш өдөр эдийн засаг, хууль зүйн боловсролтой гишүүн 
А эзэмшсэн мэргэжлийн байдлаас шалтгаалж төрийн байгуулалтын, 
эдийн засгийн, хууль зүйн байнгын хороонд тус тус ажиллах
хүсэлтээ УИХ-ын даргад гаргав. Хүсэлтээ зохих журмын дагуу 
гаргаагүй тул хангах боломжгүй гэсэн хариу өгчээ. А хэвлэлийн бага 
хурал хийлгэж ийнхүү миний хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан нь 
улс төрийн шалтгаантай, учир нь манай нам парламентад 3 суудал авсан. 
Олонхи болсон намаас сонгогдсон УИХ-ын дарга миний УИХ-ын гишүүний 
бүрэн эрхэд бүдүүлгээр халдлаа хэмээн мэдэгджээ.

Хууль зүйн дүн шинжилгээ хийнэ үү.

Энэ удаад өөрийн бодсон бодолтуудыг оруулж байна. Та бүхэн өөрсдийн 
бодолтоо хуваалцаарай.

Бодолт /5 алхам/

1. Товч дүгнэлт хийх

УИХ-ын гишүүний байнгын хороонд харьяалагдах бүрэн эрхтэй холбогдож 
үүссэн харилцаа байна.

А нь байнгын хороонд ажиллах хүсэлтээ УИХ-ын даргад тавьсан ч
УИХ-ын дарга түүнийг хангах боломжгүй гээд хүлээж аваагүй байна.
Иймд Гишүүн А-ийн бүрэн эрх зөрчигдсөн эсэхийг цаашид шалгах 
хэрэгтэй.

2. Асуудал дэвшүүлэх

1. Гишүүн А-ийн ямар эрх зөрчигдсөн бэ? Эрхийн агуулгыг тодорхойлох
2. А байнгын хороонд ажиллах хүсэлтээ ямар журмаар тавих вэ?
3. УИХ-ын дарга хүсэлтийг хангах боломжгүй гэсэн нь үндэслэлтэй эсэх
4. Хэрэв А-ийн эрхэд үндэслэлгүй халдсан бол А хаана хандах вэ?

3. Эрх зүйн зохицуулалтыг олох

Үндсэн хууль

23.2. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ 
тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ 
сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно.

25.1.Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг 
санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой 
бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ    4/ Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар 
Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын 
бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх
28.2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны 
журмыг Улсын Их Хурал тогтооно
Улсын их хурлын тухай хууль

7 дугаар зүйл. Гишүүний бүрэн эрх7.1.2. Байнгын хороонд заавал харьяалагдах;7.1.8. Улсын Их Хурал, Байнгын, дэд, түр хорооны ажлын хэсэгт 
хүсэлтээрээ орж ажиллах;
7.1.10. зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, 
санал хураалгах;

11 дүгээр зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрх
11.1.10. бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь гишүүдэд бүх талын дэмжлэг 
үзүүлэх, тэдгээрийг төрийн дээд шагналд тодорхойлох;
14 дүгээр зүйл. Анхдугаар чуулган14.3. Анхдугаар чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж 
тэдгээрийн дарга нарыг сонгох;

19.3. Байнгын хороог төрийн бодлогын салбар, чиглэлээр 
гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд дараахь 
Байнгын хороодтой байна:
19.3.1. Аюулгүй байдал, гадаад бодлогын;
19.3.2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;
19.3.3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны;
19.3.4. Төрийн байгуулалтын;
19.3.5. Төсвийн;
19.3.6. Хууль зүйн;
19.3.7. Эдийн засгийн.
20 дугаар зүйл. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ
20.4. Төрийн байгуулалтын байнгын хороо:
20.4.1. төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;
20.4.2. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль;
20.4.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс;
20.4.4. төрийн алба;
20.4.5. төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
20.4.6. ард нийтийн санал асуулга;
20.4.7. төр, сүм хийдийн харилцаа;
20.4 8. хэвлэл мэдээллийн хараат бус байдал;
20.4.9. төрийн байгууллага, улс төрийн нам;
20.4.10. гишүүний бүрэн эрхийн асуудал;
20.4.11. гишүүний ёс зүй;
20.4.12. гишүүний хөдөлмөр, ахуйн асуудал;
20.4.13. Улсын Их Хурал, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт;
20.4.14. гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг;
20.4.15. чуулганы хуралдааны дэгийн асуудал.
22 дугаар зүйл. Байнгын хорооны бүрэлдэхүүн
22.1.Байнгын хороо 17-21 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд 
гишүүн нэгэн зэрэг хоёроос дээшгүй Байнгын хороонд харьяалагдан 
ажиллаж болно.

24 дүгээр зүйл. Дэд хороо24.3.Дэд хороод нь харьяалах Байнгын хорооны эрхлэх асуудлын 
тодорхой хэсгийг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал 
боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалах 
Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан 
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын 
хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд 
дараахь асуудлыг эрхэлнэ:24.3.4. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь 
Улсын Их Хурал, түүний гишүүний бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг;

34 дүгээр зүйл. Гишүүний бүрэн эрхийн баталгаа 34.3. Гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, 
гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, 
дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын 
бусад шийдвэрийн төсөл, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан 
асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа 
хуулийн хариуцлага хүлээхгүй.

Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хууль

14 дүгээр зүйл. Байнгын болон дэд хороо байгуулах журам 
4.1. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бүрэлдэхүүнийг зарласны дараа Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг дараахь журмаар батална:
14.1.1.гишүүд Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүд Улсын Их Хурлын даргад ирүүлэх;
14.1.2. нам, эвслийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг Байнгын хороодод хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад ирүүлэх;
14.1.3.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалагдаагүй гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулах.
14.2.Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын даргаас энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу оруулсан саналыг хэлэлцэж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална.
14.3.Гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 14.1-14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
14.4.Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.
4. Дүн шинжилгээ хийх

1. Гишүүн А-ийн ямар эрх зөрчигдсөн бэ? Эрхийн агуулгыг 
тодорхойлох
Бодлогын өгөгдөлд А нь УИХ-ын гишүүний тангараг өргөсөн байх тул
түүний бүрэн эрх нь эхэлсэн байна. /Үндсэн хуулийн 23.2/ Иймд
тэрбээр УИХТХ 7.1.8-д заасан "... байнгын хорооны ажлын
хэсэгт хүсэлтээрээ орж ажиллах" гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

2. А байнгын хороонд ажиллах хүсэлтээ ямар журмаар тавих вэ?
УИХТХ 14.3.3-т зааснаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг Анхдугаар
чуулганаар батална.
Гишүүн нь байнгын хороонд харьяалагдах хүсэлтээ Анхдугаар чуулганы
дэгийн дагуу буюу УИХЧДТХ-ийн 14.1.1-т зааснаар УИХ-ын даргад 
ирүүлсэн байна. Өөрөө хэлбэл УИХ-ын дарга томилогдсоноос хойш 
24 цагийн дотор нам, эвслийн бүлэг түүнд бүлгийн нэрсийн 
жагсаалтаа өргөн мэдүүлдэг.
Бодлогын өгөгдөлд УИХ даргыг сонгосны маргааш А нь хүсэлтээ
УИХ даргад ирүүлсэн, мөн А нь нам, эвслийн бүлэгт харьяалагдсан тухай 
дурьдаагүй тул шууд УИХ-ын даргад хүсэлтээ ирүүлэх нь зохих журмын 
дагуу гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
УИХ-ын дарга УИХЧДТХ 14.1.3-т зааснаар Байнгын хороонд харьялагдах 
хүсэлтүүдийг нэгтгэж, хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулах 
бөгөөд тухайн хувилбарыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж,
байнгын хороодын бүрэлдэхүүнийг тогтоолоор батална.

3. УИХ-ын дарга хүсэлтийг хангах боломжгүй гэсэн нь 
үндэслэлтэй эсэх
А нь хэд хэдэн байнгын хороонд хүсэлт гаргахыг хуулиар хориглоогүй.
Харин 2-с дээш хүсэлт гаргасныг УИХ дарга бусад саналуудтай 
нэгтгэж, нэг гишүүнийг 2-с дээш байнгын хороонд харьялагдахааргүй
хувилбар боловсруулж, тэр саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх
ёстой юм. Түүнээс биш хүсэлтийг хангах эсэхийг УИХ дарга өөрөө
шийдвэрлэхгүй.
Гэтэл УИХ дарга А-ийн аль ч хүсэлтийг хангах боломжгүй гэсэн нь
А-ийн эрхэд халдсан гэх үндэслэлтэй байна.
УИХ дарга нь УИХТХ 11.1.10-т заасан "гишүүдэд бүрэн эрхээ 
хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх" бүрэн эрхээ
хэрэгжүүлээгүй байна.

4. Хэрэв А-ийн эрхэд үндэслэлгүй халдсан бол А хаана хандах вэ?
2-с дээш байнгын хороонд харьяалагдаж болохгүй тул А нь аль
хороонуудад орж ажиллахаа Байнгын хорооны бүрэлдэхүүнийг
батлах үеийн хэлэлцүүлгийн үед хүсэлтээ гаргах эрхтэй гэдэг нь
УИХЧДТХ 14.3-т зааснаас харагдаж байна.
А нь мөн УИХТХ 7.1.10-т заасан бүрэн эрхийнхээ дагуу
зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх,
санал хураалгах хэлбэрээр зөрчигдсөн эрхийн асуудлаа
шийдвэрлүүлж болох юм.
Бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй учраас тэрбээр Төрийн 
байгуулалтын бүрэлдэхүүн болох УИХ гишүүний халдашгүй байдлын
дэд хороонд хандаж болно.
А-ийн хэвлэлийн бага хуралд "УИХ дарга улс төрийн шалтгаанаар
хүсэлтийг хүлээж авсангүй" гэж хэлсэн нь УИХТХ 34.3-т зааснаар 
түүний бүрэн эрхийн баталгаа болох бөгөөд тэрээр ингэж
хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй.

5. Эцсийн дүгнэлт
УИХ гишүүн А нь бүрэн эрхийн хүрээнд, зохих журмын дагуу 
байнгын хороонд ажиллах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасан.
А гурван байнгын хороонд ажиллах хүсэлт гаргасан нь УИХ даргын 
А-ийн хүсэлтийг хангахгүй байх үндэслэл биш юм. 
УИХ гишүүн А нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь түүний 
эрх зөрчигдөж байгааг харуулах бөгөөд УИХ дарга хүсэлтийг
хангаагүй эс үйлдэхүйгээр А-ийн бүрэн эрхэд халдсан байна.
Тэгэхлээр А нь байнгын хорооны бүрэлдэхүүн батлах нэгдсэн 
хуралдааны үеэр саналаа тавьж хэлэлцүүлэн, шийдвэрлүүлэх эрхтэй.
Тэрбээр мөн 3 саналынхаа аль 2-ыг нь сонгохоо бүрэлдэхүүн
батлагдахаас өмнө сонгож, өөрчлөх эрхтэй.
Хэрвээ тэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй бол УИХ гишүүний
халдашгүй байдлын дэд хороо байгуулагдсаны дараа түүнд хандаж
болно.

6 responses to “Бодлого 4 /Байнгын хороо/

Subscribe to comments with RSS.

  1. sn bnuu? erh buhii hunees asuuj todruullaa l daa. tegtel 3 bolon tuunees deesh horoond haryalagdah sanaliig UIH-iin darga butsaana gej bhiin. bi bur tuurch guitslee. shalgaltiin bodlogoo ene argaar bodson l doo ug ni.

  2. please replay

  3. 3 хороонд орох хүсэлтийг хувилбарт “санал” гэж ойлгоно. Аль нэг хорооны гишүүд дүүрсэн бол гишүүний хувилбарт саналыг харгалзан нөгөө 2 хороонд нь хуваарилах үүднээс энэ саналыг УИХ дарга хүлээн авна.
    Тэгэхээр 3-аас дээш хороонд харьяалагдах санал гаргасныг зохицуулж, хуваарилах боломж, бүрэн эрх хуульд байгаа учраас /14 зүйл/ УИХД хүлээж авахгүй байх үндэслэлгүй байна.

    Санал өгөх эрхийг нь зөрчсөн байна. 2-с дээш хороонд ажиллаж болохгүй л гэсэн болохоос биш саналын хувьд хязгаар тавихгүй.

    Аан харин практикт “Яг орохыг хүссэн 2-ийгоо л санал болго” гэж гишүүдээс шаардах нь ач холбогдолтой байж болно. Учир нь хороодын тоо тэр бүр дүүрээд байдаггүй, хангалттай хүссэнээрээ хуваарилагддаг болохоор олон санал гаргахгүй байх нь гишүүнд ч амар шүү дээ.
    Хэрвээ зарим хороодын гишүүн болох нь өрсөлдөөнтэй бөгөөд гишүүд хүссэн 2 хороондоо орох боломжгүй байдаг бол л олон хувилбартай санал гаргах нь ач холбогдолтой.

  4. ok bayarlalaa. ug ni yag ingej l oilgomoor bga ym. manai angiihan eniig buruu geed boon ym. minii tald hed heden hun bga l da. he he

  5. hi tanii nomnoos bodson bodlogo ih taalagdlaa ooriinhteigee tulgahad yun deer aldsanaa oilgoloo. ahiad bodlogo oruulval ih heregtei bna. Yalanguya irgeni tal deer oruulj ogvol bayarlah bolno. tanai web saitad heregtei zuil olon ymaa. ulam ilvv orogjuulne gedegt itgeltei bna. huuliin talaar oor web saitnuud deer heregtei zuil hovorhon bdag shvv. tanii blog deer sonirholtoi heregtei zuil, alham tutamd taaraldaj bgaad bayrtai bna . bas mergejliin angli hel odoo mash ih shaardlagatai bgaa bolohooor ene tal deer ulam orgojuulvel zugeer bhaa gej bodloo.

  6. xuuli zvin bodlogo bodox argachlal nomon deer l bdg bodlogonuud bna shdee
    oor bodlogo bxgvi ym uu aaan

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: