ЗЭЗ бодлого 1, хугацаа   11 comments

Бодлого 1.

А өөрийн газар дээрээ үйлчилгээний зориулалттай барилга барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан.. Үүнийг хөрш Д нь 8 дугаар сарын 5-нд мэдсэн бөгөөд 9 сарын 15-нд дээд шатны захиргааны байгууллагад уг зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Захиргааны байгууллага Д-ийн гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул тэрээр захиргааны хэргийн шүүхэд хандсан.

ЗХШ түүний нэхэмжлэлийг хүлээн авах уу?

Энэ бодлогыг тогтоох ба үндэслэлт байдал гэсэн 2 үе шаттай аргыг /өмнө нь энэ аргын талаар дэлгэрэнгүй бичсэн болно/ хэрэглэж бодлоо. Гэхдээ бодлогын асуулт нь зөвхөн тогтоох хэсгийг хамарсан байна.

Үндэслэлт байдлын хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан ЗА нь хууль зөрчсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхийг шалгадаг бөгөөд уг бодлогод тухайн асуудлыг шалгах талаар асуулт тавиагүй учир энэ үе шатыг хэрэглэх шаардлагагүй байна.

Бодолтыг ойлгомжтой байдлаар орууллаа.

Яг шалгалтан дээр бодолт хийхдээ ингэж хүснэгтлэх нь ч хаашаа юм. Ер нь толгойдоо эмх цэгцтэй байдлаар оруулж өгвөл дээр ш дээ.

1.        НЭЗ маргаан мөн үү?-          Маргааны зүйл нь юу вэ?-          Маргааныг шийдвэрлэх хэм хэмжээ нь юу вэ? – Барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай маргаан байна.- Маргааныг “Барилгын тухай хууль”-ийн хэм хэмжээгээр зохицуулах боломжтой бөгөөд эдгээр нь НЭЗ-н хэм хэмжээнд хамрах тул энэ нь НЭЗ-н маргаан мөн.
2.        ЗЭЗ маргаан мөн үү?-маргааны хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан эсэх? НЭЗ-н маргаан нь хуульд нэрлэн заасан эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбоотой маргаан байх ёстой.- Барилгын тухай хуулийн 6.2.7-д “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох…” бүрэн эрхийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэжээ.

Энэ нь хуучнаар “Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв” юм.

УИХ-ын 2008 оны 43 болон ЗГ-ын 64 тогтоолын дагуу Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газарт нэгтгэн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг “Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар” байгуулсан.

Иймд маргааны хариуцагч нь ЗХХШТХ 4.1.9-д заасан захиргааны байгууллага мөн болж байна.

3.        Захиргааны акт мөн үү? Дээрх захиргааны байгууллагын гаргасан барилга барих зөвшөөрөл нь ЗА-ын шинжүүдийг агуулсан болохыг шалгана.-       НЭЗ хүрээнд үүссэн болохыг дээр баталсан-       Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан-       Гадагш чиглэсэн гэдэг нь иргэн А-д чиглэж гаргасан-       Тодорхой нэг тохиолдол байна гэдэг нь А-ийн газар дээрээ барилга барих нэг удаагийн тохиолдлыг ойлгоно.-       Захирамжлалын шинжтэй – тухайн байгууллагаас зөвшөөрөл олгосон буюу иргэн А-д эрх үүсгэсэн байдлыг ойлгоно. Тэр нь биелэгдэх хүчин чадалтай байна.

–       Эрх зүйн үр дагавар үүсгэх буюу зохицуулалт агуулсан. Эрх зүйн харилцааг үүсгэж, эрх үүсгэж байгаагаар хэлбэржүүлсэн зохицуулалт агуулсан байна.

4.        Нэхэмжлэлийн төрөл зөв үү? Хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд дараах шаардлагуудыг хангах шаардлагатай. /ЗХХШТХ 32.5.1/

А.Нэхэмжлэлийн зүйл нь эрх зүйн үйлчлэл нь дуусаагүй ЗА байх. Барилга барих зөвшөөрлийн эрх зүйн үйлчлэл нь үргэлжилсээр байгаа учир энэ шаардлагыг хангаж байна.

Б. Уг ЗА нь нэхэмжлэгч этгээдийн НЭЗ-н субъектив эрхийг зөрчсөн байх.  Д нь нийтийн эрх зүйн субъектив эрхэд дарамт учруулж байна гэж үзэж байгаа тул тэрээр хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах эрхтэй. Энэ төрлийн нэхэмжлэлийг гаргагч нь заавал. тусгай хуулиар хамгаалагдсан субъектив эрхээ хамгаалуулахаар шаардах буюу нотлох үүрэггүй

В. Нэхэмжлэл гаргах хугацааг баримталсан байх. ЗХХШТХ 6.1-ийн дагуу “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана

“Бодлогын нөхцөлөөс үзвэл урьдчилан шийдвэрлүүлэх хугацаа өнгөрсөн байна.

5.        Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зохих ёсоор явагдсан эсэх Нэгэнт хугацаа өнгөрсөн учир УША явагдахгүй.Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул захиргааны байгууллага уг гомдлыг гомдол гаргагчид буцаах ёстой буюу иргэнд заавал энэ талаар мэдэгдэх ёстой.
6.        ЗХШ хүлээж авах эсэх Иргэн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн бөгөөд энэ хугацааг сэргээх талаар ЗХХШТХ 6.1-д заасны дагуу шүүхэд хандаж болно.Хугацааг сэргээлгэсний дараа УША-г явуулах боломжтой болно.

Харин энэхүү хугацааг сэргээлгэхээс өөр асуудлаар шүүх гомдлыг хүлээн авахгүй. Учир нь ЗХХШТХ 34.1.3. заасан ньЗахиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан учраас ЗХШ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 34.2-оор нэхэмжлэлийг буцаана.

11 responses to “ЗЭЗ бодлого 1, хугацаа

Subscribe to comments with RSS.

  1. Санал бодлоо хуваалцах гэсэн юмаа яаж холбоо барьж болох вэ

  2. Сайн уу Цацаа, bayasgalan9@gmail.com руу санал бодлоо бичээрэй. See you

  3. Боломжтой бол өөрийн байнга байдаг мэссэнжер айди-гээ өгч болкүүмүү

  4. За Цацаа, би чамайг ЯАХУУ дээрээ бүртгэчихлээ. Чи мессенжертээ ороод АДД хийчихээрэй.Би нэрээрээ байгаа.

  5. hi. my haygiig add hiicheh tehu. asuuh zuils garaad bn aa.

  6. hi bi Muis-iin huulizuin surguulid surdiimaa bolomjtoi bol minii haygiig add hiicheerei

  7. Hi dajgyu yum bna, nemeed neg zyul helehed Zasgiin gazriin 2009 onii 72 dugaar togtoold zaasnaar a\barilgiin ajil ehluuleh urgeljluuleh zuvshuurliig mergejliin hyanaltiin baiguullagaas olgodog yum. Uuruur helbel togtool ni huulia zurchuud gargatsan baidag ene asuudliig ene bodlogo deer asuudal bolgoj tavh heregtei baisan baih gej bodoj bna, amjilt

  8. minii bodlooor barilga barih zovshoorol olgoson ZA ni nehemjlel gargaj bui D iin erh ashig sonirhiliig zorchoogui gej bodoj b.a. hervee zovshoorvol Уг ЗА нь нэхэмжлэгч этгээдийн НЭЗ-н субъектив эрхийг зөрчсөн байх. Д нь нийтийн эрх зүйн субъектив эрхэд дарамт учруулж байна гэж үзэж байгаа тул тэрээр хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргах эрхтэй. Энэ төрлийн нэхэмжлэлийг гаргагч нь заавал. тусгай хуулиар хамгаалагдсан субъектив эрхээ хамгаалуулахаар шаардах буюу нотлох үүрэггүй gesniig undeslelteigeer tailbarlaj ugnu uu

  9. нэхэмжлэгч,хариуцагч,гуравдагч гэж байдаг байх тэднийг гаргаж бичээч

  10. тэнэг мангар

  11. dahiad amar hylbat bodlogo oruulj ogooch

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: