Ойрын сониноосоо…   3 comments

Нэг хэсэг давхар ажил хийгээд блог хөтлөх зав гарсангүй. Блогтоо нэлээн юм оруулах бодол тээгээд л явж байна. Блог гэдэг ч үнэхээр цаг зав их авах юм аа. Тэгээд ч цалингүй, сайн дурын ажил болохоор хааяа жаахан цалгардуулчих гээд байх янзтай шүү.

Гэхдээ л өдөр бүр, долоо хоног бүрээр нь биш юмаа гэхэд сард дор хаяж нэг чанартайхан юм оруулчихад л боломжийн санагдаж байна. Хамгийн гол нь тасралтгүй л хөтөлж байх хэрэгтэй дээ.

Нэг хэсэг өөрөө ч блог руугаа шагайсангүй. Миний блогоор орж байгаа хүн ч байхгүй биз гэж бодож байлаа. Гэтэл өглөө хандалтуудаа нэг харсан чинь харин гайгүй нэмэгдсэн болохоор нь сайхан санагдав.

Ойрын үед зав чөлөөгөөрөө юу хийсэн гэвэл хууль, эрх зүйн талаарх е-номнууд л олох гэж хайлт хийлээ. Энэ талын онолын номнууд олдох нь ховор.

Тэгэж явангаа www.issuu.com гэдэг сайт оллоо. Янз бүрийн сэтгүүл, ном байдаг юм байна. Хамгийн гол нь шууд үзэхээр. Бас татаж авч ч болно.

Эндээс АНУ, ОХУ-ын хуулийн мэдээ ” Адвокат” сэтгүүл, Азийн хууль, бизнесийн мэдээ “Asian legal business” , ”Court times”, “The Justice” оюутнуудын эрхлэн гаргадаг гэх мэтийн сэтгүүлүүдийг цаг тухайд нь үзэж болно. Өөр маш олон төрлийн сонирхолтой сэтгүүл байсан шүү. /fashion, house design, travel, language, literature, auto, technique/ Та нар ороод үзээрэй. Дуртай сайтуудын чинь нэг болно гэж итгэж байна.

За амжилт.

Posted May 1, 2009 by bayasgalan9 in Ангилагдаагүй

3 responses to “Ойрын сониноосоо…

Subscribe to comments with RSS.

  1. wfwf

  2. em hiigeechee zaluu

  3. Sain uu.
    hehe. hiinee hiine, huleelgej baigaad uuchlaarai.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: