Гэмт хэргүүд: Эрүүгийн хуулийн 150   Leave a comment

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл.

Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх

150.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

150.2.Энэ хэргийг  давтан буюу бүлэглэж үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш  арван жил  хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ.

Дээрх зүйлээр зүйлчлэгдсэн олны танил хэргүүд

1.Б.Энхбат – ЭХ 150.3

Үйлдэл: Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгч Б.Энхбат, Ж.Мөнхбат гэгчтэй хамтран 2007 онд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор  машинаар музейн 12 нэр төрлийн үзмэрийг хил давуулах гэж байгаад баригдсан. Б.Энхбат 1999 оноос Үндэсний түүхийн музейн сан хөмрөгийн эрхлэгчээр ажилласан ба 2004 оноос хойш музейн 1073 ширхэг, 421 нэр төрлийн ховор, хосгүй үзмэрийг хулгайлж, гадаад руу гарган борлуулж хувьдаа завшсан.

Хүндрүүлэх нөхцөл байдал: хохирлын хэмжээ нь онц их буюу 12 тэрбум төгрөг хэмээн үнэлэгджээ.

Гэм буруу: Б.Энхбат шүүх хурал дээр “Би хийсэн хэргээ хүлээж байна. Музейн үзмэрийг орой ажлаасаа тарахдаа халаас эсвэл цүнхэндээ хийж авч явдаг байсан юм. Үзмэрийг нэг бүрчлэн үнэлсэн үнэлгээний комиссынхны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэснээс хэрэг шийдвэрлэх ажиллагаа хойшилж байлаа.

Ял:

Чингэлтэй Дүүргийн шүүх Эрvvгийн хуулийн 150 дугаар зvйлийн 150.3-т зааснаар Б.Энхбатад 3 сая тєгрєгийн эд хєрєнгє хурааж, 10 жил хорих ял оногдуулсан байна. Єршєєлийн тухай хуульд зааснаар тvvний 3 жилийн хорих ялыг єршєєн хасч биечлэн эдлэх ялыг 7 жил хорихоор тогтоожээ.

Харин Ж.Мєнхбатад Эрvvгийн хуулийн 175 дугаар зvйлийн 175.3-т зааснаар 1 сая тєгрєгийн эд хєрєнгє хурааж, 6 жил хорих ял тус тус оногдуулсан юм. Мєн 3 жилийг єршєєн хасч, биечлэн эдлэх ялыг 3 жилээр тогтоосон байна.

Тvvнчлэн Иргэний хуульд зааснаар шvvгдэгч Б.Энхбат болон иргэний хариуцагч Ё.Дамдиндорж нараас тус бvр 4 тэрбум 564 274 648 тєгрєг, нийт 9 тэрбум 128 549 297 тєгрєгийг Vндэсний тvvхийн музейд олгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн шvvх энэ хэргийг 2010.04.07-нд давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд Б.Энхбат, Ж.Мєнхбат нарт анхан шатны шvvхээс оногдуулсан ялыг хэвээр vлдээжээ. Харин 9 тэрбум 128 549 297 тєгрєгийн хохирлыг бvгдийг нь Б.Энхбатаар гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шvvх анхан болон давж заалдах шатны шvvхээс Б.Энхбатад 3 сая тєгрєгийн эд хєрєнгє хурааж, 7 жил хорих, Ж.Мєнхбатад 1 сая тєгрєгийн эд хєрєнгє хурааж, 3 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ. Харин хохирлын нийт 9 тэрбум 128 549 297 тєгрєгийг Үндэсний түүхийн музейд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2. Л.Гүндалай – 150.3 , 263.2

Үйлдэл: ЭМЯ-аас зарласан тендерт төрсөн ахынхаа компанийг шалгаруулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Тайваны буцалтгүй тусламжаар орж ирсэн эмнэлгийн машиныг эмнэлгүүд, БХЯ-нд худалдсан.

Гэм буруу: Л.Гүндалай УЕПГ-т “Гэм буруугийн талаар маргахгүй, өршөөлийн хуульд хамруулж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан.

Хохирлын хэмжээ: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг онц их гэж тооцон хохирлын хэмжээг тодорхойлно.  Энэ нь 21,6 сая төгрөг.

Зүйлчлэл: Онц их хохирол учруулсан тул 150.3-аар зүйлчилнэ.

Ял:

Прокурор: 150.2 – оор зүйлчилж, 2009.07.09-ны Өршөөлийн хуульд хамруулжээ. Харин 150.3-аар зүйлчилсэн бол Л.Гүндалай өршөөлд хамрагдах боломжгүй юм.

Жич: Яаж 600 гаруй сая төгрөгийн хохирлын хэмжээг 21,6 сая төгрөг хүртэл бууруулсаныг ёстой чөтгөр ч бүү мэд. Мэддэг хүмүүс нь өөр л байдаг байх даа.

Мөн дээр нь албан тушаалын байдлаа урвуулсан гэдгээр 263.2-р давхар зүйлчлэгдэж байгаа ч Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 16, 17-р зүйлүүдээр эрх хэмжээнийхээ хүрээнд зардал гаргасан гэж үзэн энэ үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож байгаа бололтой.

Posted July 20, 2010 by bayasgalan9 in Гэмт хэргүүд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: