Европын аялал – Хамтдаа аялах уу?   Leave a comment

Bayhat tour- attractions

Аялах дуртай залуусыг Европын аялалд урьж байна.

Европын аяллыг Английн туршлагатай компани явуулах болно. Эрт төлөвлөөд сайхан аялцгаая.

Аяллын хөтөлбөр болон тийз, визний мэдээллийг татаж танилцана уу. Асуух зүйл байвал уулзах, утсаар асуух эсвэл bayasgalan9@yahoo.com-р харилцаарай.

http://www.4shared.com/office/cB6W93rB/Europe_tour-July_2013.html

http://www.4shared.com/office/w2xUIDaY/ticket_visa.html

ЕВРОПЫН 6 ОРНЫ АЯЛАЛ + ТУРК          

2013 оны 07 сарын 06-19

Недерланд, Герман, Австри, Итали, Швейцарь, Франц, Турк

Аяллын зардал: Аялалын хөтөлбөрт заасан газруудад орох такс, буудал болон хоол, виз, даатгалын зардал орсон болно. Чөлөөт өдөр болон бусад дурьдаагүй үед хоол, хүнс, үзвэр үйлчилгээний зардлуудыг өөрсдөө хариуцна. Өдрийн 20-30 евро кармаалаарай.

Энэ үнэ 2012 оны 12 сарын 15 хүртэл хүчинтэй. Энэхүү үнийг баталгаажуулахын тулд буцааж төлөгдөхгүй нөхцөлөөр 150$ урьдчилгаа төлнө.

НИЙТ= 1700$ (онгоцны тийз тусдаа)

Жич:. Эрт орой захиалсанаас шалтгаалан үнэ нь нэмэгдэх магадлалтай. Үлдсэн төлбөрийг аялал эхлэхээс өмнө 90 хоногийн өмнө төлж дуусгасан байна. Аяллын багт цөөн хүний захиалга авах болно.

 

Зохион байгуулагч, Таны аяллын зөвлөх: Bayhat LLC

Холбоо барих: 99997489

БГД, Амарсанаагийн гудамж, Анкара центр

Аялалын хөтөлбөр

Европын хамгийн алдартай хотуудын ер бусын үзэсгэлэнтэй газраар нийт 10 гаруй хоногийн турш хаалганаас хаалганд хүргэх жуулчны автобусаар тухтай аялж, нүд тайлахын зэрэгцээ олон орны найз нөхөдтэй болж, тэдэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлэх сайхан боломж таныг хүлээж байна. 

7 сарын 06. Өдөр 1:  Улаанбаатар – Истанбул 

Үдээс хойш Истанбулд бууж, буудалдаа байрлаж амарна. Оройн хоолны дараа ойр орчмоор зугаалаарай.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Оройн хоол)

7 сарын 07. Өдөр 2:  Истанбул – Амстердам
Өглөө гайхамшигт Blue mosque үзээд өдөр нь нисч, үдээс хойш нь Amsterdamд  бууж, шууд буудалдаа байрлаж амарна. Орой нь Таньд ойр зуур зугаалах цаг гарна.

(3*-той зочид буудал)

(Оройн хоол)

7 сарын 08 Өдөр 3: Aмстердам
Чөлөөт өдөр. Оройн хоолны дараа Европоор аялах групптэйгээ уулзаж танилцан, тэдэнтэй алдарт Улаан дэнлүүний гудамжаар явган аялна.
(3*-той зочид буудал)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 09. Өдөр 4: Aмстердам – Райн мөрний хөндий
Өдрийг бяслаг болон үндэсний модон гутал хэрхэн хийж буйтай танилцаж эхэлнэ. Даничуудын хийдэг Чедарын алдарт бяслагны талаар сонирхолтой аялал хийнэ. Европын хамгийн урт Райн мөрнөөр усан онгоцоор аялангаа Герман шар айраг шимж, үзэсгэлэнт байгальд өөрийн зургаа даруулж, дурсгаж аваарай.  Дараа нь буудалдаа очиж байрлана. Зам дагууд нүд хужирлам цайз шилтгээн, усан үзмийн талбай, хад хясаа, дундад зууны Герман хотуудыг үзэж баясах болно. Оройн хоолны дараа мөрний эргээр зугаалж, цагийг амрааж өнгөрүүлээрэй.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 10. Өдөр 5: Райн мөрний хөндий – Мюнхэн
Райн мөрнөөс цааш аялж, шар айрагны баяраараа дэлхийд алдартай хот Мюнхэн руу явна. Таньд энэ хотод үзэж сонирхох зүйл маш их бий. Мюнхэний хотын төв нь дэлхийн 2 дугаар дайны үеэр бөмбөгт нэрвэгдсэн ч хотын 80 хувийг эргэн сэргээснээр үнэхээр үзэсгэлэнтэй сайхан хот болж чадсан газар юм. Дараа нь нутгийн шар айраг уунгаа зугаалж болно.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 11. Өдөр 6: Мюнхэн – Венецe
Германаас хөдөлж өмнө зүгт Итали улсыг зорино. Энэ орой бид Европын хамгийн романтик хотуудын нэг Венецид очно. Венец яагаад зайлшгүй очиж үзэх хотуудын нэг болох тухай нутгийн хөтөчтэй явган аялал хийхдээ олж мэдэх болно.  Та Риалто гүүр, Гэгээн Маркын талбай, Санаашралын гүүр, Доужын ордон зэрэг сонирхолтой түүх өгүүлэх газруудыг үзнэ. Дараагаар нь усан дээрх хотын тавцангууд дээр эспрессо ууж, гондола завиар аялж, эсвэл энэхүү эртний хотоор хэрэн хэсвэл таны аялал илүү гайхамшигтай болох болно.
(Амралтын газрын Бунгалоуд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 12. Өдөр 7: Венец – Тускани
Романтик Венецийг ардаа орхиж, Сэргэн мандалтын төрөлх нутаг болох Флоренц руу явна.  Энэхүү үзэсгэлэнт хотод очоод бид нутгийн хөтчөөр дамжуулан хоттой танилцах явган аялал хийх ба Флоренцийн алдарт готик загварын сүм болох Duomo, Микеланжелогийн Давид хөшөө, Ponte Vecchio болон Santa Croce Basilica зэрэг уран барилга, сонин содон бүтээлүүдийг үзэж сонирхоно. Флоренцэд чөлөөт цагаа өнгөрүүлсэний дараа бид Tuscany дахь буудал руугаа очиж, Итали оройн зоог барина. Сайхан хооллоорой.  Buon appetito! Тэгээд орой нь диско дээр бут авбал ямар вэ?
(Амралтын газрын Бунгалоуд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 13. Өдөр 8: Тускани – Швейцарь
Өнөөдөр бид Швейцарь луу явах замдаа агуу Писа буюу ганхаж буй цамхагаар дайрч дурсгалын зургаа татуулцгаана. Швейцарийн Альпийн нуруу руу явж Гриндэлволдын үлгэр домгийн гэмээр үзэсгэлэнтэй хот тосгоноор аялж, хэсэгхэн амарсны дараа буудаллах газраа ирнэ.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 14. Өдөр 9: Юнфроу, Альпийн нуруу
Чөлөөт өдөр. Та энэ өдөр нутгийн өвөрмөц сайхан газруудаар аялж өөрийгөө баясгаарай. Заавал үзэх газар бол Европын ноён оргил, ЮНЕСКО-ийн байгалийн өв болох Юнфроу Jungfraujoch цогцолбор юм. 4000 метрийн өндөртэй, бүх жилийн туршид үл хайлах цас, мөс, хадан хавцал бүхий энэ цогцолбор газарт галт тэргээр хялбархан хүрч болох бөгөөд энэ газар Таны насан туршдаа марташгүй дурсамж болон үлдэнэ. Зуны дунд сард цасан хүн хийж, цасаар тоглоно гээд та төсөөл дөө.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 15. Өдөр 10: Швейцарь – Парис
Aufweidersehen Switzerland, Bon jour Paris!

Дэлхийн хамгийн космополитан хотуудын нэг Парист тавтай морил. Оройн хотын явган аялал хийхээс өмнө байрлах буудалдаа очно. Романсын хот, Хайрын хот, Гэрлийн хотоор аялахдаа Луврийн музей, Нотр Дамын сүм зэрэг маш олон гайхамшигтай газрыг үзэж сонирхоно. Дараа нь домогт шөнийн Парисын Латин гудамжаар явж, оройн хоол зооглож болно.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 16. Өдөр 11: Парис
Өнөөдөр чөлөөт өдрөө хэрвээ хүсвэл Латин гудамжаар дахин аялан өдрийн хоолоо зооглож болно. Эсвэл өөр газартай танилцаж ч болох юм, тэнд үзэх юм зөндөө бий. Бид Танд Сайн голын эргээр завиар аялан Эйффелийн цамхагийн урд бууж, орой дээрээс хотыг бүхэлд нь харахыг зөвлөж байна.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 17. Өдөр 12: Парис – Истанбул
Европын аяллын группийнхэнтэй байх сүүлийн өдөр өглөөний хоол идсэнээр дуусна. Энэ үед аяллын үеээр танилцаж, дотно болсон найзуудтайгаа хаяг, утсаа солилцохоо мартуузай. Орой нь Истанбул руу ниснэ.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 18. Өдөр 13:  Истанбул
Истанбулын Гранд базаараар аялж, хүссэн зүйлээ худалдаж аваарай. Орой нь бид Улаанбаатар луугаа ниснэ.

(Өглөөний цай)

 

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ, ХУВААРЬ

1.Аялал захиалах 150$
2012 оны 12 сар 15

2.Аяллын хагас төлбөр төлөх 800$
2013 оны 03 сар 10
Төлбөр төлснөөр аялах нотолгоо, төлбөрийн баримт, хөтөлбөр нь эх хувиараа гэрээт компаниас шуудангаар ирнэ. Эдгээр нь аялалын виза гарахад чухал нотлох баримт болно.

3.Аяллын үлдэгдэл төлбөр төлөх 650$
2013 оны 04 сар 10

4.Онгоцны захиалга
2013 оны 04 сар 15

5.Визний ярилцлаганд орох 100$
2013 оны 4 сар 15 – 04 сар 25

6.Виза гарах
04 сар 25 – 05 сар 05

7.Онгоцны тийзээ худалдаж авах 1100$
2013 оны 05 сар 05

Нийт зардал 2800$

Аяллыг доорх хугацаанд цуцалж болно.

5 сарын 01-5 сарын 20:
Урьдчилгаа 150$-ыг үлдээж, бусдыг буцааж олгоно. Тийзний болон визний төлбөр буцаагдахгүй

5 сарын 20-6 сарын 10:
Урьдчилгаа 150$-ыг үлдээж, бусад төлбөрийн 50%-г буцааж олгоно.

6 сарын 10-аас хойш:
Урьдчилгаа болон аяллын төлбөр 100% буцаагдахгүй.

Аяллыг хойшлуулах, өөр аяллаар солих тохиолдолд бүрт 150$ нэмж төлнө.

Posted October 11, 2012 by bayasgalan9 in Europe tour

Tagged with ,

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: