Зөвлөгөө   3 comments

◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤

Хэрвээ чи үйлчлүүлэгчтэй бөгөөд тэднийг алдахыг хүсэхгүй бол дараах зөвлөгөөг нэг уншаарай. Мэддэг ч байж болно. Гэхдээ санаж явах хэрэгтэй.

1.  Үйлчлүүлэгч чинь өөрийнх нь төлөө чамайг юу хийж байгааг ойлгодоггүй ч гэсэн тэр чамайг өөрт нь юу хийж өгч байгаа талаар бодож чадна.

2.  Ихэнх үйлчлүүлэгч чинь чиний үйлчлүүлэгч хэвээрээ үлдэнэ. Тэр нь чамд дуртайдаа биш, харин дахиад өөр хуульч олно гэдэг яршигтай ажил учраас тэр.

3.  Үйлчлүүлэгч чинь чамд төлбөрөө төлөхдөө чамайг ямаршуухан тохижуулсан оффист суудгийг, чиний ямар тансаг машин унадгийг хараад бас энэ хэмжээндээ хүрэхүйц ажиллаж чадах болов уу гэж боддог гэнэ шүү.

4.  Хэрвээ оффис чинь DUMP тэгээд машин чинь сэг бол тэд бас л дээрхийг бодно гэсэн үг.

5.  Хэрвээ үйлчлүүлэгч чинь чамд төлбөрөө төлөхгүй бол тэднийг шууд жагсаалтаас хасаад хая. Харин таньдаггүй юм шиг дүр эсгээд яв гэсэн үг биш.

6.  Ядаж л жилдээ нэг удаа үйлчлүүлэгчдээ “on the house” буюу төлбөргүйүйлчлэх урамшуулал өгөх хэрэгтэй.

7.  Үйлчлүүлэгчээ өөр аливаа нэгэн зүйлд хамтдаа явах, юм үзэх, тоглох зэрэгт урих хэрэггүй. Энэ нь таныг хуульч гэдгээр харах өнцгийг хумьж, өөр талаас хардаг болгочихно.

8. Оффис дээрээ хэт онгироо бардам, сэтгэл хөдлөмтгий зангаа авч хая. Хэрвээ чи сайн ажилтан байж чадахгүй бол сайн үйлчлүүлэгчдийг ч олж авч чадахгүй.

9.  Чиний үйлчлүүлэгчид өөрийн хийж буй ажлаа чамаас илүү мэднэ. Тэд бас хэрэгцээтэй хуулиудаа ч чамаас илүү мэдэж байгаа. Тэдэнд зөвлөгөө өгөхөөс өмнө тэдний өгөх зөвлөгөөг сонсож сур.

10.  Үйлчлүүлэгчдэдээ өгсөн хуудас цаас, хуулбар, тамга тэмдэг, дардас бүрээ тооцож мөнгө авахаа боль. Энэ нь машиныг чинь дэмий их усаар угаачихаад усныхаа үнийг нэхэж байгаатай адил болно.

11.  Үйлчлүүлэгчдэд чинь хүсч буй зүйлс байна. Үйлчлүүлэгчдэд чинь хэрэг болж буй зүйлс байна. Тэд тэр бүр эдгээрийг хооронд нь ялгаж чадахгүй ш дээ.

12.  Үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байх үед хичнээн чухал дуудлага ирлээ гэдгээ тайлбарлаж хэлсэн ч  уулзалтаа тасалж буй тэр үед л үйлчлүүлэгчийн чинь толгойд өөр хуульч хөлслөх тухай бодол төрдөг байна.

13.  Үйлчлүүлэгчдээ сар бүр хэр хэмжээний төлбөр төлөх тухай төсөөлөл олгох хэрэгтэй. Ингэснээр тэд дараагийн сарынхаа төлбөрийг тооцоондоо багтааж төлөвлөдөг. Төлөвлөөгүй зардалд үйлчлүүлэгч бухимдаж л таарна. Төлөвлөгдсөн зардлыг тэд үг дуугүй өгч чадна.

14.  Хэрвээ чи хуульч байхыг үзэн ядаж байвал өөр ажил олж хий. Чи хуульч болж чадсан ухаантай хүн учраас өөр ажлыг төвөггүйхэн хийчихэж чадна.

15.  Төлбөрийн баримт, нэхэмжлэх зэрэг нь харилцааны хэрэгсэл биш. Ядаж байхад тийм ч сайн зүйл биш.

16.  Чи хэзээ хамгийн сүүлд үйлчлүүлэгчдээ “Надаар үйлчлүүлсэнд чинь баярлалаа” гэж хэлсэн бэ? Миний бодсоныг чи бодож олов уу? 🙂

17.   Хүмүүс хуульчдаа хандаж хуульчийн тухай онигоо ярьж өгвөл энэ нь наргих гэж ярьж байгаа юм биш. Тэр хүн үнэн зүйлийг өөр дээр чинь тохож хэлээд байна. Тэгэхлээр чи тийм биш гэдгийг ямар нэг байдлаар баталж өгөөрэй. Тэгвэл нэр хүнд чинь унахгүй.

◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤

Насан туршийн Эрүүл хоол

Ямар хоол хүнсэнд ямар витамин агуулагдаж байдаг талаар зурагтай оруулсан болохоор таньд тогтооход амар байх гэж бодож байна. Эдгээр хүнсүүдийг өдөр тутмын амьдралдаа идэж байвал эрүүл, урт удаан амьдарна.

Vitamin B: Хүний биеийн бодисын солилцоо,
үйл ажиллагааны витамин

Vitamin B

◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤◊¤

Англи хэл сурах тухай

Англи хэл сурах хүсэлтэй хүн зөндөө байдаг. Бараг бүх хүн.
Гэхдээ цөөхөн хүн л сайн сурдаг.  Сурна гэдэг бодож, хүсэхийг
хэлдэггүй, хийж хичээхийг хэлдэг.
Гэтэл бид өөрсдөө хичээдэггүй, хийдэггүй. Зүгээр л
сайхан "Сурах юмсаан" гээд явж байтал сурчих юм шиг боддог.
Тэгээд юу ч хийгээгүй байж "Яанаа би англи хэл ёстой сурахгүй
нь ээ, яах уу?" гээ л явж байдийн зүгээр. 

Posted December 24, 2008 by bayasgalan9

3 responses to “Зөвлөгөө

Subscribe to comments with RSS.

  1. Thanks for advice. It’s really important i think.

  2. angli hel surah tuhai gecheed yaj surahiig ni bichilgui shaal teneg yum bichsn bn tsagiin garz bolsn teneg yum hiihee bolioch tenegee

  3. дээр бичсэн зүйлийг “шал тэнэг юм бичээд” гэж үзэж байгаа бол чи хэзээ ч англи хэл сурахгүй

Leave a comment