Хууль зүйн баталгаат орчуулга (Англи & Монгол) – Legal Translation Services (English & Mongolian)   2 comments

We, Bayhat LLC have been providing legal translation services since 2012. Translations are reviewed by lawyers with more than 10 years experience in the field and we back all of our translations with a lifetime guarantee.

 

Credentials:

English to Mongolian

Mongolian to English

 

Some of our references:

  • EBRD Loan agreement for the Civil case court of Darkhan, as an experts (Eng-Mon);
  • Arbitral awards of LCIA for clients (Eng-Mon);
  • Law on Future Heritage Fund of Mongolia for the Ministry of Finance (Mon – Eng);

 

Our expertise includes the translations of:

  • Legal opinions;
  • Legal due diligences;
  • Civil, criminal or administrative case materials;
  • Corporate document: Shareholders/JV agreements, resolutions and minutes, company charters, auditors conclusions, financial statements, CEO contracts etc
  • Share sale and purchase agreements, subscription agreements, assignment agreements;
  • Bond/Indenture agreements, underwriting agreements;
  • Loan and pledge agreements;
  • Sales agreement, service agreements;
  • Labor agreements, contracts; internal regulations;

 

Contact:

Tel: 99997489

Email: bayasgalan9@gmail.com

Office: Shangri-La office

– – – – – – – – – – – – – – – – – –

Бэйхат ХХК нь 2012 оноос хойш хууль зүйн орчуулгаар дагнан үйл ажиллагаа явуулж  байна. Байнгын болон гэрээт хууль зүйн англи хэлний орчуулагчдаас гадна 10 жил хууль зүйн орчуулга хийсэн туршлагатай, өмгөөлөгч хуульчаар орчуулгын хяналтыг давхар хийлгэдэг .

 

Орчуулах хэл

Монгол-Англи, Англи- Монгол орчуулга

 

Зарим ажлуудаас дурдвал:

  • Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхийн захирамжийн дагуу Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Зээлийн гэрээг (250 хуудас, англи хэлнээс монгол хэл рүү) орчуулж шинжээчийн хувиар ажилласан;
  • Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэрийг захиалагчийн хүсэлтээр (200 хуудас, англи хэлнээс монгол хэл рүү);
  • Сангийн яамны захиалгаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн монгол-англи орчуулга зэрэг.

 

Орчуулгын ажлын туршлага:

  • Хууль зүйн дүгнэлт;
  • Хууль зүйн дүн шинжилгээ;
  • Иргэн, эрүү, захиргааны хэргийн материал;
  • Компанийн баримт бичиг: Хувьцаа эзэмшигчдийн/Хамтарсан компанийн гэрээ, шийдвэр тогтоол болох хурлын тэмдэглэл, компанийн дүрэм, аудиторын дүгнэлт, санхүүгийн тайлан, гүйцэтгэх захиралтай хийх контрактын гэрээ гэх мэт;
  • Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хувьцаа захиалгын гэрээ, эрх шилжүүлэх гэрээ;
  • Бонд/өрийн хэрэгслийн гэрээ, андеррайтерын үйлчилгээ үзүүлэх гэрээ;
  • Зээл болон барьцааны гэрээ;
  • Худалдааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ; болон
  • Хөдөлмөрийн гэрээ, контракт, дотоод журам зэрэг.

 

Холбоо барих:

99997489, bayasgalan9@gmail.com

Шангри-Ла оффис

Ажлын байрны тодорхойлолт   18 comments

Нэг уншигчийн хүсэлтээр барилгын ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолт орууллаа.

Жаахан эртнийх, гэхдээ өөрсдийнхөө ажлын хэрэгцээнд тохируулаад засч янзлаарай.

 

………….

 Ерөнхий захирлын …. оны

….   тоот тушаалын хавсралт ….

 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

“А” Нийтлэг үндэслэл

Байгууллагын нэр Нэгжийн нэр
 
Барилга ашиглалтын алба
Ажлын байрны нэр Ангилал Зэрэглэл Дугаар
Барилга ашиглалтын албаны инженер      
Шууд харъяалагдах албан тушаалтан Шууд харъяалах албан тушаал
  Слесарь, цахилгаанчин, засварчин мужаан
Ажлын байрны зорилго – ….ийн хэвийн үйл ажиллагааг явуулахад сантехник, цахилгаан засварын доголдолгүй ажиллах
Албан тушаалын үндсэн чиг үүрэг –          ….ийн сантехник, цахилгаан, засварын ажилай холбоотой бүхийл үйл ажиллагаанд өөрийн шууд харъяанд ажилладаг ажиллагсдын удирдан зохион байгуулах

 

“Б” Ажлын байрны гол үйл ажиллагаа

Гол үйл ажиллагаа  

–          ээлжийн слесарийн ажилтай өдөр бүр танилцан, объектод өөрийн биеэр тойрон үзлэг хийж, барилга засвар, мужаан, сантехник, цахилгааны чиглэлээр хийх засвар үйлчилгээний ажлын жагсаалт гаргах

–          засварын төсөв хийж засварын ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй хийж гүйцэтгэнэ. Гадны гүйцэтгэгч байгууллагаар засвар хийлгэх тохиолдолд захиалагчийн хяналтыг тавьж, зураг төсвийн дагуу чанар сайтай гүйцэтгүүлэх асуудлыг хариуцах

–          хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг талаар өдөр тутмын зааварчилгаа тогтмол өгч осол зөрчилгүй ажиллуулах

–          зарцуулсан ба дамжуулан түгээсэн ус, цахилгаан, сэлбэг материалын тооцоог сар бүрээр гарган статистик тооцоотой ажиллах

–          сэлбэг материал, ус цахилгааныг арвилан хэмнэж багаж хэрэгсэл, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулж хамгаалж ажиллах

–          амрагчдад цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг зөв ашиглах өрөө тасалгаандаа эмх цэгц дэг журамтай байх талаар санамж өгч байх

 

 Харилцах объект /хүрээ, уялдаа, холбоо/
А. Байгууллагын дотор Б. Гадна талд
Бүх хэсэг салбар

 

харилцагч байгууллагууд

 

“В”  Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл

Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд боловсрол

Мэргэжлийн бэлтгэл

–     сантехникийн, барилгын инженер мэргэжил

Туршлага

–          сантехникийн ажлын дадлага туршлагатай

Тусгай шаардлага

Ажлын байрны нөөц хэрэгсэл

Ажлын байр

–          ширээ сандал, компьютер, хэвлэгч, мэдээ тайлан боловсруулах маягт, тооны машин, бичгийн хэрэгсэл

 

 

Ажлын байрны хариуцлага

Хөдөлмөрийн хууль тогтоомжид тодорхойлогдсон болон хөдөлмөрийн гэрээгээр тохирч тогтоосон хууль зүйн хариуцлага хүлээнэ

.

Үндэслэл:

… ийн үндсэн чиг үүрэг

Он сар өдөр

Зөвшөөрсөн:

 

 

Posted November 15, 2011 by bayasgalan9 in 1

Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтын асуулт – 2009   Leave a comment

Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт (2009)-ын асуултууд.
Анхаарах зүйл:
1. Тестын агуулга энэхүү асуултын хүрээнд багтана.
2. Амаар авах шалгалт нь мөн энэ асуултаас халихгүй.
3. Тестийг бөглөхдөө тавигдсан асуултаа юуны түрүүн анхаарч үзнэ үү!
4. Тодруулан асуух з үйлээ шалгаруулалтанд бэлтгэх хичээлийн үед анхаарна уу!
Та бүхэнд амжилт хүсье. Read the rest of this entry »

Posted September 15, 2010 by bayasgalan9 in Ангилагдаагүй

Tagged with ,

Монгол Улсын хуулиуд – татаж авахаар   18 comments

Легалинфо маш удаан ачаалладаг болохоор байн байн орж хууль үзэхэд хэцүү. Тэгэхлээр бүгдийг нь нэг дор татаж авахаар оруулчихъя гэж бодлоо. Олон хүнд хэрэг болно доо. Олон ч хүний цаг хэмнэнэ.

Энд 290 хууль орсон /Нэг удаагийн зохицуулалттай болон татваруудаас чөлөөлдөг мэтийн хуулиудыг оруулаагүй/ болно.

Татах

Posted August 13, 2010 by bayasgalan9 in Ангилагдаагүй

Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээний жагсаалт   76 comments

Бүх төрлийн тусгай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээний жагсаалт,
тэдгээрийг хаанаас хэрхэн авах талаарх нэг товхимол оруулж байна.
Зарим нэг өөрчлөгдсөн зүйл байгаа ч ер нь л
их хэрэг болдог юм байна лээ. 

Татах:
http://www.4shared.com/document/Y2aE1gbP/tusgai_zuvshuurul.html

Posted March 18, 2010 by bayasgalan9 in Захиргааны эрх зүй

Oxford law dictionary   2 comments

Oxford law dictionaryoxford-law-dic

Posted February 9, 2009 by bayasgalan9 in Хуулийн тайлбар

Legal english – books   3 comments

Хууль зүйн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүмүүс татаж аваарай.

Гадаадхэл блогоос авсан юм аа. Хэхэ. Энд бас тавьчихвал хэрэгтэй гэж бодож байна.

Check you vocabulary for lawcover_eng

Legal english – How to understand and master the lawlegalenglish

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар   31 comments

Box widget цонхонд ИХШХШТХ-ийн тайлбарыг хэсэг хэсгээр нь орууллаа. /сканердсан хувь/

Ашиг олох зорилгоор upload хийгээгүй гэдгийг сануулъя.

Fun legal english   Leave a comment

Q: What is a contingent fee?
A: A contingent fee means, if the lawyer doesn’t win your suit, he gets nothing. If the lawyer does win it, you get nothing.

Contingent fee – Нөхцөлт буюу болзолт үйлчилгээний төлбөр

  • US-д Contingent fee
  • UK-д Conditional fee

Аливаа хэрэг маргаан дээр ажиллаад зөвхөн хүссэн үр дүнд хүрсэн тохиолдолд үйлчлүүлэгч хуульчид төлбөр төлөх, хэрвээ тухайн үр дүнд хүрээгүй бол хуульч ямар ч төлбөр авахгүй гэсэн тохиролцоо юм.
Хэрвээ хуульч хэргийг үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгвөл ердийн үнэ тариф дээр цагийн хөлс, амжилттай шийдвэрлүүлсэний нэмэгдэл зэргийг нэмж тооцон төлүүлдэг байна.
Англи улсад амжилтын нэмэгдэл нь үндсэн тарифаас 100%-аас дээшгүй байдаг.
Канадын хувьд зарим мужид төлбөрийн энэ нөхцөлийг хориглодог.
АНУ-д Барын холбооноос энэ аргыг гэр бүлийн болон эрүүгийн хэрэгт ашиглахыг зөвшөөрдөггүй. Contingent fee нь гэм хороос үүдэлтэй хэрэг маргаанд хэрэглэгддэг байна.

Дээрх нь хошигнол нь:
А: Contingent fee гэж юу юм бэ? гэжээ
Х: Энэ нь хуульч маргааныг чинь авч чадахгүй бол тэр юу ч авч чадахгүй, харни хуульч маргааныг чинь авчихвал чи юу ч авч чадахгүй гэсэн үг гэжээ.

Энэ үгийн хэлц нь No win no fee
Энэтэй холбоотой онигоо оруулъя гэсэн чинь одоохондоо олдсонгүй. Дараа нь update хийнээ.

Posted December 15, 2008 by bayasgalan9 in Хууль зүйн англи хэл

Company formation – Компани байгуулах   6 comments

Их сургуульд сурч байхдаа Legal English хичээл үзсэн ч бил үү, үгүй ч бил үү, санадаггүй.

Курсын ажил энэ тэр бичих болохоор л англи, орос номноос сэдвийн дагуу хэдэн өгүүлбэр орчуулсан болж, тэрийгээ тэгээд ашигласан номын жагсаалтандаа оруулчихнаа бас. Хүн харахад аягүй хэлтэй хүн. Хи хи.

Эмх замбараагүй тэгэж орчуулчихаад утгы нь сайн олохгүй, хэцүү ш д.

Одооноос жаахан замбараатай сурнаа.

Та нар бас надтай цуг сураарай л даа. Миний энэ арга зөв байна уу, үгүй юу, өөр яамаар юм шиг байна энэ тэр гээд саналаа сайхан бичээд байгаарай. Өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцвал бүр догь.

За хичээлдээ оръё. Read the rest of this entry »