Та миний блогт оруулах зүйлийн талаар саналаа өгч болно шүү, Баярлалаа   15 comments

Read the rest of this entry »

Posted November 11, 2008 by bayasgalan9 in Саналаа өгнө үү

Хууль зүйн болон бусад баталгаат орчуулга   2 comments

Манай Бэйхат ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэшсэн, байнгын орчуулагчдын боловсон хүчинтэй бөгөөд та бүхэнд дараах хэл дээр чанартай, хариуцлагатай, хугацаанд нь орчуулах үйлчилгээ үзүүлнэ.

Монгол-Англи, Англи- Монгол (Зөвхөн хууль зүй, бизнес, санхүү, техникийн орчуулга хийнэ)

Монгол-Турк, Турк- Монгол,(Бүх төрөл)

Монгол-Хятад, Хятад-Монгол,(Бүх төрөл)

Монгол-Орос, Орос-Монгол (Бүх төрөл)

Тогтмол орчуулагддаг баримт бичгийн орчуулгыг хямд баталгаажуулж өгнө.

Орчуулах материалыг онлайнаар болон Грандплаза 1504 тоот, Од кинотеатрын урд зүгт зам дагуу байрлах Анкара центр хаягаар авч, өгч болно.

99997489, bayasgalan9@yahoo.com

Европын аялал – Хамтдаа аялах уу?   Leave a comment

Bayhat tour- attractions

Аялах дуртай залуусыг Европын аялалд урьж байна.

Европын аяллыг Английн туршлагатай компани явуулах болно. Эрт төлөвлөөд сайхан аялцгаая.

Аяллын хөтөлбөр болон тийз, визний мэдээллийг татаж танилцана уу. Асуух зүйл байвал уулзах, утсаар асуух эсвэл bayasgalan9@yahoo.com-р харилцаарай.

http://www.4shared.com/office/cB6W93rB/Europe_tour-July_2013.html

http://www.4shared.com/office/w2xUIDaY/ticket_visa.html

ЕВРОПЫН 6 ОРНЫ АЯЛАЛ + ТУРК          

2013 оны 07 сарын 06-19

Недерланд, Герман, Австри, Итали, Швейцарь, Франц, Турк

Аяллын зардал: Аялалын хөтөлбөрт заасан газруудад орох такс, буудал болон хоол, виз, даатгалын зардал орсон болно. Чөлөөт өдөр болон бусад дурьдаагүй үед хоол, хүнс, үзвэр үйлчилгээний зардлуудыг өөрсдөө хариуцна. Өдрийн 20-30 евро кармаалаарай.

Энэ үнэ 2012 оны 12 сарын 15 хүртэл хүчинтэй. Энэхүү үнийг баталгаажуулахын тулд буцааж төлөгдөхгүй нөхцөлөөр 150$ урьдчилгаа төлнө.

НИЙТ= 1700$ (онгоцны тийз тусдаа)

Жич:. Эрт орой захиалсанаас шалтгаалан үнэ нь нэмэгдэх магадлалтай. Үлдсэн төлбөрийг аялал эхлэхээс өмнө 90 хоногийн өмнө төлж дуусгасан байна. Аяллын багт цөөн хүний захиалга авах болно.

 

Зохион байгуулагч, Таны аяллын зөвлөх: Bayhat LLC

Холбоо барих: 99997489

БГД, Амарсанаагийн гудамж, Анкара центр

Аялалын хөтөлбөр

Европын хамгийн алдартай хотуудын ер бусын үзэсгэлэнтэй газраар нийт 10 гаруй хоногийн турш хаалганаас хаалганд хүргэх жуулчны автобусаар тухтай аялж, нүд тайлахын зэрэгцээ олон орны найз нөхөдтэй болж, тэдэнтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлэх сайхан боломж таныг хүлээж байна. 

7 сарын 06. Өдөр 1:  Улаанбаатар – Истанбул 

Үдээс хойш Истанбулд бууж, буудалдаа байрлаж амарна. Оройн хоолны дараа ойр орчмоор зугаалаарай.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Оройн хоол)

7 сарын 07. Өдөр 2:  Истанбул – Амстердам
Өглөө гайхамшигт Blue mosque үзээд өдөр нь нисч, үдээс хойш нь Amsterdamд  бууж, шууд буудалдаа байрлаж амарна. Орой нь Таньд ойр зуур зугаалах цаг гарна.

(3*-той зочид буудал)

(Оройн хоол)

7 сарын 08 Өдөр 3: Aмстердам
Чөлөөт өдөр. Оройн хоолны дараа Европоор аялах групптэйгээ уулзаж танилцан, тэдэнтэй алдарт Улаан дэнлүүний гудамжаар явган аялна.
(3*-той зочид буудал)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 09. Өдөр 4: Aмстердам – Райн мөрний хөндий
Өдрийг бяслаг болон үндэсний модон гутал хэрхэн хийж буйтай танилцаж эхэлнэ. Даничуудын хийдэг Чедарын алдарт бяслагны талаар сонирхолтой аялал хийнэ. Европын хамгийн урт Райн мөрнөөр усан онгоцоор аялангаа Герман шар айраг шимж, үзэсгэлэнт байгальд өөрийн зургаа даруулж, дурсгаж аваарай.  Дараа нь буудалдаа очиж байрлана. Зам дагууд нүд хужирлам цайз шилтгээн, усан үзмийн талбай, хад хясаа, дундад зууны Герман хотуудыг үзэж баясах болно. Оройн хоолны дараа мөрний эргээр зугаалж, цагийг амрааж өнгөрүүлээрэй.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 10. Өдөр 5: Райн мөрний хөндий – Мюнхэн
Райн мөрнөөс цааш аялж, шар айрагны баяраараа дэлхийд алдартай хот Мюнхэн руу явна. Таньд энэ хотод үзэж сонирхох зүйл маш их бий. Мюнхэний хотын төв нь дэлхийн 2 дугаар дайны үеэр бөмбөгт нэрвэгдсэн ч хотын 80 хувийг эргэн сэргээснээр үнэхээр үзэсгэлэнтэй сайхан хот болж чадсан газар юм. Дараа нь нутгийн шар айраг уунгаа зугаалж болно.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 11. Өдөр 6: Мюнхэн – Венецe
Германаас хөдөлж өмнө зүгт Итали улсыг зорино. Энэ орой бид Европын хамгийн романтик хотуудын нэг Венецид очно. Венец яагаад зайлшгүй очиж үзэх хотуудын нэг болох тухай нутгийн хөтөчтэй явган аялал хийхдээ олж мэдэх болно.  Та Риалто гүүр, Гэгээн Маркын талбай, Санаашралын гүүр, Доужын ордон зэрэг сонирхолтой түүх өгүүлэх газруудыг үзнэ. Дараагаар нь усан дээрх хотын тавцангууд дээр эспрессо ууж, гондола завиар аялж, эсвэл энэхүү эртний хотоор хэрэн хэсвэл таны аялал илүү гайхамшигтай болох болно.
(Амралтын газрын Бунгалоуд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 12. Өдөр 7: Венец – Тускани
Романтик Венецийг ардаа орхиж, Сэргэн мандалтын төрөлх нутаг болох Флоренц руу явна.  Энэхүү үзэсгэлэнт хотод очоод бид нутгийн хөтчөөр дамжуулан хоттой танилцах явган аялал хийх ба Флоренцийн алдарт готик загварын сүм болох Duomo, Микеланжелогийн Давид хөшөө, Ponte Vecchio болон Santa Croce Basilica зэрэг уран барилга, сонин содон бүтээлүүдийг үзэж сонирхоно. Флоренцэд чөлөөт цагаа өнгөрүүлсэний дараа бид Tuscany дахь буудал руугаа очиж, Итали оройн зоог барина. Сайхан хооллоорой.  Buon appetito! Тэгээд орой нь диско дээр бут авбал ямар вэ?
(Амралтын газрын Бунгалоуд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 13. Өдөр 8: Тускани – Швейцарь
Өнөөдөр бид Швейцарь луу явах замдаа агуу Писа буюу ганхаж буй цамхагаар дайрч дурсгалын зургаа татуулцгаана. Швейцарийн Альпийн нуруу руу явж Гриндэлволдын үлгэр домгийн гэмээр үзэсгэлэнтэй хот тосгоноор аялж, хэсэгхэн амарсны дараа буудаллах газраа ирнэ.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай, Оройн хоол)

7 сарын 14. Өдөр 9: Юнфроу, Альпийн нуруу
Чөлөөт өдөр. Та энэ өдөр нутгийн өвөрмөц сайхан газруудаар аялж өөрийгөө баясгаарай. Заавал үзэх газар бол Европын ноён оргил, ЮНЕСКО-ийн байгалийн өв болох Юнфроу Jungfraujoch цогцолбор юм. 4000 метрийн өндөртэй, бүх жилийн туршид үл хайлах цас, мөс, хадан хавцал бүхий энэ цогцолбор газарт галт тэргээр хялбархан хүрч болох бөгөөд энэ газар Таны насан туршдаа марташгүй дурсамж болон үлдэнэ. Зуны дунд сард цасан хүн хийж, цасаар тоглоно гээд та төсөөл дөө.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 15. Өдөр 10: Швейцарь – Парис
Aufweidersehen Switzerland, Bon jour Paris!

Дэлхийн хамгийн космополитан хотуудын нэг Парист тавтай морил. Оройн хотын явган аялал хийхээс өмнө байрлах буудалдаа очно. Романсын хот, Хайрын хот, Гэрлийн хотоор аялахдаа Луврийн музей, Нотр Дамын сүм зэрэг маш олон гайхамшигтай газрыг үзэж сонирхоно. Дараа нь домогт шөнийн Парисын Латин гудамжаар явж, оройн хоол зооглож болно.
(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 16. Өдөр 11: Парис
Өнөөдөр чөлөөт өдрөө хэрвээ хүсвэл Латин гудамжаар дахин аялан өдрийн хоолоо зооглож болно. Эсвэл өөр газартай танилцаж ч болох юм, тэнд үзэх юм зөндөө бий. Бид Танд Сайн голын эргээр завиар аялан Эйффелийн цамхагийн урд бууж, орой дээрээс хотыг бүхэлд нь харахыг зөвлөж байна.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 17. Өдөр 12: Парис – Истанбул
Европын аяллын группийнхэнтэй байх сүүлийн өдөр өглөөний хоол идсэнээр дуусна. Энэ үед аяллын үеээр танилцаж, дотно болсон найзуудтайгаа хаяг, утсаа солилцохоо мартуузай. Орой нь Истанбул руу ниснэ.

(2-4 хүн, дээд тал нь 6 хүн нэг өрөөнд ордог буудалд байрлана)
(Өглөөний цай)

7 сарын 18. Өдөр 13:  Истанбул
Истанбулын Гранд базаараар аялж, хүссэн зүйлээ худалдаж аваарай. Орой нь бид Улаанбаатар луугаа ниснэ.

(Өглөөний цай)

 

ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ, ХУВААРЬ

1.Аялал захиалах 150$
2012 оны 12 сар 15

2.Аяллын хагас төлбөр төлөх 800$
2013 оны 03 сар 10
Төлбөр төлснөөр аялах нотолгоо, төлбөрийн баримт, хөтөлбөр нь эх хувиараа гэрээт компаниас шуудангаар ирнэ. Эдгээр нь аялалын виза гарахад чухал нотлох баримт болно.

3.Аяллын үлдэгдэл төлбөр төлөх 650$
2013 оны 04 сар 10

4.Онгоцны захиалга
2013 оны 04 сар 15

5.Визний ярилцлаганд орох 100$
2013 оны 4 сар 15 – 04 сар 25

6.Виза гарах
04 сар 25 – 05 сар 05

7.Онгоцны тийзээ худалдаж авах 1100$
2013 оны 05 сар 05

Нийт зардал 2800$

Аяллыг доорх хугацаанд цуцалж болно.

5 сарын 01-5 сарын 20:
Урьдчилгаа 150$-ыг үлдээж, бусдыг буцааж олгоно. Тийзний болон визний төлбөр буцаагдахгүй

5 сарын 20-6 сарын 10:
Урьдчилгаа 150$-ыг үлдээж, бусад төлбөрийн 50%-г буцааж олгоно.

6 сарын 10-аас хойш:
Урьдчилгаа болон аяллын төлбөр 100% буцаагдахгүй.

Аяллыг хойшлуулах, өөр аяллаар солих тохиолдолд бүрт 150$ нэмж төлнө.

Posted October 11, 2012 by bayasgalan9 in Europe tour

Tagged with ,

Just in case :)   Leave a comment

Аар саар боловч, алдаа гаргавал өндөр хариуцлагатай ажилбарууд гэрээ байгуулах үед гарч байдаг.

1. Хэлэлцээр хийх явцад үргэлж уулзалтын тэмдэглэл хөтөлж, байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулан баримтжуулж байх. Гэрээ байгуулах талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн эсэх, хэн санал гаргаж, хэн саналыг хүлээн зөвшөөрсөн, талуудын зөвшилцөлд хүрсэн эсэх, гэрээний гол нөхцөл юу болохыг эндээс тодорхойлж болно.

2. Дараа нь гэрээний төсөл бэлтгэхдээ нөгөө талын хуульч, нягтлан бодогч, эрх бүхий этгээдтэй заавал хамтарч ажиллах хэрэгтэй.

3. Талууд эрх тэгш байх зарчмыг байнга баримтлах. Зөвхөн өөрийн талыг  хамгаалах нөхцөлүүд их тусгаж, нөгөө талд байнга анз, хүү, торгууль ногдуулаад байж болохгүй. Өөрсдөө ч бас хариуцлага хүлээж чадна гэдгээ гэрээндээ тусгах нь чухал.

4. Гэрээ хэрэгжүүлэх явцад Талууд алдаа гаргахгүй тохиолдол ховор. Аль нэг тал үүргээ биелүүлж чадахгүй болсон үед ядаж 1 удаа боломж олгохоор зохицуулалт оруулж өгөх хэрэгтэй. Ийм эрсдлийг аль ч тал дотроо тооцоолсон байвал зохино.

5. Гэрээний талуудын эрх, үүрэг тодорхой бус, биелүүлэх хугацаа, газар, талууд хоорондоо мэдэгдэх арга зам, төлбөрийн нөхцөл, хэн ямар зардлыг хариуцах зэрэг нөхцөл дутуу тодорхойлогдсоноос гэрээнд цоорхой гардаг.

6. Хэт урт өгүүлбэр, хоёрдмол утгатай үг, уран яруу үг хэллэг хэрэглэхгүй байх. Худалдааны менежер, нягтлан бодогч, багш, хуульч, энгийн иргэн, хэн ч уншаад утгыг шууд ойлгохуйц үг, өгүүлбэр байх нь зөв. Олон хүнд уншуулах нь хэзээд зөв байдаг.

7. Гэрээ байгуулах, гэрээний эрх, үүрэг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх албан тушаалтнуудыг гэрээнд заавал тусгаж өгөх. Бид төлөөлөх эрхгүй этгээдүүдийг гэрээний хэрэгжилтэнд байнга оролцуулж байдаг.

8. Маргаан үүсэх бүр шүүхэд очих шаардлагатай юу, гүй юу? Арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцож байх нь зүйтэй. Гэрээний үүргээ зөрчсөн тал нь зардлаа нөхөн төлөхөөр тохиролцвол арбитрын зардлаас айх аюулгүй болно.

 

Posted February 13, 2012 by bayasgalan9 in Гэрээ

Ажлын байрны тодорхойлолт   10 comments

Нэг уншигчийн хүсэлтээр барилгын ашиглалтын инженерийн ажлын байрны тодорхойлолт орууллаа.

Жаахан эртнийх, гэхдээ өөрсдийнхөө ажлын хэрэгцээнд тохируулаад засч янзлаарай.

 

………….

 Ерөнхий захирлын …. оны

….   тоот тушаалын хавсралт ….

 

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 

“А” Нийтлэг үндэслэл

Байгууллагын нэр Нэгжийн нэр
 
Барилга ашиглалтын алба
Ажлын байрны нэр Ангилал Зэрэглэл Дугаар
Барилга ашиглалтын албаны инженер      
Шууд харъяалагдах албан тушаалтан Шууд харъяалах албан тушаал
  Слесарь, цахилгаанчин, засварчин мужаан
Ажлын байрны зорилго – ….ийн хэвийн үйл ажиллагааг явуулахад сантехник, цахилгаан засварын доголдолгүй ажиллах
Албан тушаалын үндсэн чиг үүрэг –          ….ийн сантехник, цахилгаан, засварын ажилай холбоотой бүхийл үйл ажиллагаанд өөрийн шууд харъяанд ажилладаг ажиллагсдын удирдан зохион байгуулах

 

“Б” Ажлын байрны гол үйл ажиллагаа

Гол үйл ажиллагаа  

–          ээлжийн слесарийн ажилтай өдөр бүр танилцан, объектод өөрийн биеэр тойрон үзлэг хийж, барилга засвар, мужаан, сантехник, цахилгааны чиглэлээр хийх засвар үйлчилгээний ажлын жагсаалт гаргах

–          засварын төсөв хийж засварын ажлыг чанарын өндөр үзүүлэлттэй хийж гүйцэтгэнэ. Гадны гүйцэтгэгч байгууллагаар засвар хийлгэх тохиолдолд захиалагчийн хяналтыг тавьж, зураг төсвийн дагуу чанар сайтай гүйцэтгүүлэх асуудлыг хариуцах

–          хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийг талаар өдөр тутмын зааварчилгаа тогтмол өгч осол зөрчилгүй ажиллуулах

–          зарцуулсан ба дамжуулан түгээсэн ус, цахилгаан, сэлбэг материалын тооцоог сар бүрээр гарган статистик тооцоотой ажиллах

–          сэлбэг материал, ус цахилгааныг арвилан хэмнэж багаж хэрэгсэл, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулж хамгаалж ажиллах

–          амрагчдад цахилгаан, сантехникийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг зөв ашиглах өрөө тасалгаандаа эмх цэгц дэг журамтай байх талаар санамж өгч байх

 

 Харилцах объект /хүрээ, уялдаа, холбоо/
А. Байгууллагын дотор Б. Гадна талд
Бүх хэсэг салбар

 

харилцагч байгууллагууд

 

“В”  Ажлын байранд тавигдах шаардлага нөхцөл

Ерөнхий шаардлага

Боловсрол

Дээд боловсрол

Мэргэжлийн бэлтгэл

–     сантехникийн, барилгын инженер мэргэжил

Туршлага

–          сантехникийн ажлын дадлага туршлагатай

Тусгай шаардлага

Ажлын байрны нөөц хэрэгсэл

Ажлын байр

–          ширээ сандал, компьютер, хэвлэгч, мэдээ тайлан боловсруулах маягт, тооны машин, бичгийн хэрэгсэл

 

 

Ажлын байрны хариуцлага

Хөдөлмөрийн хууль тогтоомжид тодорхойлогдсон болон хөдөлмөрийн гэрээгээр тохирч тогтоосон хууль зүйн хариуцлага хүлээнэ

.

Үндэслэл:

… ийн үндсэн чиг үүрэг

Он сар өдөр

Зөвшөөрсөн:

 

 

Posted November 15, 2011 by bayasgalan9 in 1

Төрийн албаны шалгалтын хэдхэн тест   5 comments

Шалгалтын тестийн номы нь олж чадахгүй байгаа нэг хүнд тус болох гээд би энийг нэг вебсайтаас татаж авсан юм. Мессеж бичиж төлбөрий нь төлөөд татаж авсан чинь, юу вэ, аймшгийн юм байдаг байна шд. Уншихад төвөгтэй, сканердсан, тэгээд дутуу хагас…

Уур хүрээд хүмүүсийг ийм юм үнэ төлж битгий аваасай гэсэндээ үнэгүй татахаар блогтоо тавьчихъя. Яадаг юм, тээ?

татах

Posted February 11, 2011 by bayasgalan9 in Ангилагдаагүй

Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтын асуулт – 2009   Leave a comment

Өмгөөлөгчийн сонгон шалгаруулалт (2009)-ын асуултууд.
Анхаарах зүйл:
1. Тестын агуулга энэхүү асуултын хүрээнд багтана.
2. Амаар авах шалгалт нь мөн энэ асуултаас халихгүй.
3. Тестийг бөглөхдөө тавигдсан асуултаа юуны түрүүн анхаарч үзнэ үү!
4. Тодруулан асуух з үйлээ шалгаруулалтанд бэлтгэх хичээлийн үед анхаарна уу!
Та бүхэнд амжилт хүсье. Read the rest of this entry »

Posted September 15, 2010 by bayasgalan9 in Ангилагдаагүй

Tagged with ,

Монгол Улсын хуулиуд – татаж авахаар   15 comments

Легалинфо маш удаан ачаалладаг болохоор байн байн орж хууль үзэхэд хэцүү. Тэгэхлээр бүгдийг нь нэг дор татаж авахаар оруулчихъя гэж бодлоо. Олон хүнд хэрэг болно доо. Олон ч хүний цаг хэмнэнэ.

Энд 290 хууль орсон /Нэг удаагийн зохицуулалттай болон татваруудаас чөлөөлдөг мэтийн хуулиудыг оруулаагүй/ болно.

Татах

Posted August 13, 2010 by bayasgalan9 in Ангилагдаагүй