Насан туршийн Эрүүл хоол   5 comments



Витамин нь хүний биеийн бодисын солилцоонд амин чухал зүйл 
гэдгийг бүгдээрээ мэдэх байх. Витаминууд нь хоол хүнсэнд маш 
бага хэмжээгээр агуулагддаг ба зарим төрлийн витаминыг хүний 
бие өөрөө үйлдвэрлэдэг гэнэ. Хэрэв бид хоол хүнснээсээ
хангалттай витамин авч чадахгүй бол энэ нь өвчин үүсгэх үндэс 
болдог байна. 

Хэрвээ та бүх амьдралынхаа турш зөв хооллож, эрүүл амьдарч, 
урт наслахыг хүсвэл янз бүрийн витамин агуулсан хоол хүнсийг 
идэж занших хэрэгтэй. 

Ингээд таньд ямар хоол хүнсийг хэрэглэх вэ гэдэг талаар 
зөвлөгөө өгье.

Vitamin A: Нүдний витамин

Тосонд уусдаг энэ витамин нь хүний нүдний хараанд сайн. Бүдэг 
харанхуй үед юмсыг таньж ялгах ажиллагаанд маш чухал үүрэгтэй. 
Мөн арьс, үс, салслаг эдийг эрүүл сайхан байлгадаг. Дархлалын 
тогтолцоог сайжруулж, ясны хөгжилт, шүд, хамар, ам, хоолой, 
уушиг,ходоод, нарийн гэдэс, шээсний  замд сайн байдаг. 

Агуулагддаг хоол хүнс: А витаминыг хамгийн ихээр агуулдаг хүнс 
бол улбар шар, шар өнгийн ногоо, жимс болно. 

Жишээ нь:

Vitamin A



Vitamin B: Хүний биеийн бодисын солилцоо,
үйл ажиллагааны витамин

Vitamin B нь хэд хэдэн төрөлтэй:
B1, B2, B6, B12, биотин, фолик хүчил, ниацин ба пантотеник хүчил. 
B vitamin нь хүний биеийн бодисын солилцоонд маш чухал үүрэгтэй.  
Хүчилтөрөгчийг агуулдаг цусны улаан эсийг биеээр дамжуулах үүрэгтэй.  
B vitamin мөн хүний биед эрч хүч хуримтлуулах, уурагны процесс 
явуулах зэрэгт чухал. 

Агуулагддаг хоол хүнс: 


Vitamin B


Бүдүүн гэдсэнд байдаг бактериудын нэг төрөл нь В витаминыг хүний 
биед бий болгодог. В витамины дутагдалд орвол "Beri Beri" гэдэг 
эмгэг өвчинтэй болдог гэнэ. Энэ витамин дутагдвал булчин суларч, 
уруул хагарах, цусны улаан эс хэлбэр дүрсээ алдах зэрэг шинж тэмдэг 
илэрдэг. В витамины дутагдал нь хүний хэвийн өсөлтөнд
болон мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг байна.

Vitamin C: Исэлдүүлэгчийн эсрэг витамин

Vitamin C-г мөн аскорбины хүчил гэдэг. Энэ мсэлдүүлэгчийн эсрэг 
үйлчилгээтэй усанд уусдаг витамин юм. Vitamin C коллагеныг бүтээхэд 
чухал үүрэгтэй. Коллаген бол яс, мөгөөрс, яс мөгөөрсийг холбогч, 
булчин болон ясыг холбогч, булчин, шүд, цусны судас зэргийг эрүүл 
байлгадаг нэг төрлийн уураг юм. С нь буйл, булчин 
зэргийг сайхан хэлбэртэй байлгадаг. Мөн янз бүрийн шархны 
эдгэрэлтийг хурдасгах үйлчилгээтэй. С нь тосонд уусамтгай витамин А 
болон Е, бусад тослог хүчлүүдийг исэлдэхээс хамгаална.

Агуулагддаг хоол хүнс: С витамин нь цитрус жимсэнд хамгийн их
агуулагддаг байна.

Vitamin C
 
Хоолондоо С витамин хангалттай хэрэглэвэл арьсны эрүүл байдлыг 
хадгална. С витамины дутагдалд орвол шархны эдгэрэлт удаан болох 
ба харин хэт дутагдвал чийг бам /scurvy/ өвчин үүсэх аюултай байна. 

Vitamin D: Ясны
 витамин

Тосонд уусдаг витамин Д нь сульдааг арилгаж, фосфор, кальцийн солилцоог
сайжруулна. Витамин Д нь яс
болон цусны хооронд явагдах кальцийн хөдөлгөөний эргэлтийг зохицуулдаг. 
Шүд, яс бэхжих, кальцийг биед шингээх явцыг дэмждэг. Хавдрын эсрэг 
үйлчилгээ үзүүлдэг.

Агуулагддаг хоол хүнс: 

vitamin D


Наранд биеэ шарвал хүний бие нь Д витаминыг авдаг байна. 

Vitamin D дутагдвал яс сийрэгжиж сульдана. Гэхдээ витамин Д-г 
хэтрүүлэх нь бас хортой. Хоолны дуршил багасгаж, жин алдуулах, дотор
эвгүйтүүлэх, толгой өвтгөх сөрөг нөлөө үзүүлнэ. 

Vitamin E: Исэлдлийн витамин 

Vitamin E нь исэлдлийн эсрэг үйлчилгээтэй. Биеий эд эсийг эсэлдэхээс
хамгаална. Цусны улаан эсийг бүрдүүлж, уушгийг агаарын бохирдлаас 
хамгаална.

Агуулагддаг хоол хүнс: 


Vitamin E


Vitamin E дутагдах нь диабет, хавдар, зүрх, мэдрэлийн өвчинд хүргэнэ.  

Мэдээллийг авсан хаяг: EzineArticles.com

Posted January 9, 2009 by bayasgalan9

5 responses to “Насан туршийн Эрүүл хоол

Subscribe to comments with RSS.

  1. sainu? namaig ch bas baysa gedeg. heregtei blog bn. iluu ih heregtei zuils oruulaarai

  2. hi. blog chini ih taalagdlaa. chi gadaadad baidag bololtoi tiimuu, bi suuliin ued chinii blogt baigaa medeeleltei taniltslaa. dajgui sanagdlaa. blog hutluh amargui yum baina lee. chamd amjilt huseye. uu gol yumaa martah ni gadaad ornuudiin undsen huulitai holbootoi medeelel nadad hereg bolood baigaa yum. ene talaar medeelel oruulval bayarlana shuuu. bye

  3. minii asuultand hariulaarai ok

  4. zaza

  5. sn bnu mash heregtei blog bn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: